ДАШТ:Г.Мандахнаран ялагдаж, Э.Бэхбаяр ялалт байгуулав | News.MN

ДАШТ:Г.Мандахнаран ялагдаж, Э.Бэхбаяр ялалт байгуулав

ДАШТ:Г.Мандахнаран ялагдаж, Э.Бэхбаяр ялалт байгуулав

ДАШТ:Г.Мандахнаран ялагдаж, Э.Бэхбаяр ялалт байгуулав

Нур-Султан хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-н жинд өрсөлдөж буй Риогийн олимпийн наадмын 5-р байрын шагналт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавъяат тамирчин Г.Мандахнаран эхний барилдаанаа хийлээ. Түүний эхний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгөн медальт Оросын Дагестан гаралтай Польшийн Могамедмурад Гаджиев байсан юм. Харамсалтай нь манай бөх өрсөлдөгч бөхдөө 10-0 харьцаатай хожигдоод байна. Манай бөхийг ялсан Польшийн М.Гаджиев дараагийн шатанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын бөх Жеймс Грийн байх юм.

Эрэгтэй 57 кг-н жинд барилдаж буй дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэхбаяр дагах барилдаанд шилжээд байгаа бөгөөд дөнгөж сая өрсөлдөгч Азербайжаны бөхийг шүүгчдийн саналаар хожиж Ираны бөхтэй барилдахаар болоод байна. Ираны бөх Реза Атриг хожвол хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдана.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-20 59.153.114.67

Сэтгүүлч хүн үнэнийг бичих ёстой бус уу? Мандахнаран ялагдсан нь үнэн боловч 10 – 0 -ээр хожигдоогүй. 4-2 оор хожигдсон байна.

Avatar

Одсайхан 2019-09-20 202.55.188.91

Хэлэх үгээ бодоцгоовол дээр юмдаа одоог хүртэл Мандахнаранг Монгол улсад ялах хүн гарч ирэхгүй байхад яаж өөр тамирчинг явуулах юм бэ хэцүү шүү дээ юмыг жаахан фактад тулгуурлаж байвал дээр шүү

Avatar

Зочин 2019-09-20 192.82.65.120

Мандахнаранг барах бөх байвал гадагшаа тэмцээнд явах нь нээлттэй ш дээ, эхлээд эндээ ялчих

Avatar

Зочин 2019-09-20 202.9.42.17

Монголын нэрийг гутааж дуусдаггуй амьтан бэ

Avatar

Зочин 2019-09-20 115.136.97.80

odoo boliulaachee hichneen jil shal archih gesiin be. chadaltai zaluuchuudaa daramtlaad uldeeged iimerhuu shalnii alchuuruudiig hichneen jil ywuulah gesiin. MOngoliin ner hund buur baihgyi bolloo mongonoos oor eh ornoo bodoochee cholootiinhoon. Yatsan usan tarhitai mongonoos oor um medehee bolitson humuus um be

Avatar

Зочин 2019-09-20 150.129.140.233

Таньдаг мэддэг улс нь энэ Мандахнаранд хэлээд одоо болиулаачээ, энэ ямар заан юм уу, хаан юм уу арай хэтэрч байна бус уу

Avatar

Зочин 2019-09-20 202.9.42.91

Чөлөөтийнхөн өөрийн бөхөө ялагдуулахын төлөө бусад орныхонтой хамтарч ажиллаж байгаа байх. Тийм байхад монголчууд яаж амжилт үзүүлэх вэ дээ. Хэрэггүй төрөлд улсаас мөнгө үрэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж