Нур-Султан хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-н жинд өрсөлдөж буй Риогийн олимпийн наадмын 5-р байрын шагналт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавъяат тамирчин Г.Мандахнаран эхний барилдаанаа хийлээ. Түүний эхний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгөн медальт Оросын Дагестан гаралтай Польшийн Могамедмурад Гаджиев байсан юм. Харамсалтай нь манай бөх өрсөлдөгч бөхдөө 10-0 харьцаатай хожигдоод байна. Манай бөхийг ялсан Польшийн М.Гаджиев дараагийн шатанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын бөх Жеймс Грийн байх юм.
Эрэгтэй 57 кг-н жинд барилдаж буй дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэхбаяр дагах барилдаанд шилжээд байгаа бөгөөд дөнгөж сая өрсөлдөгч Азербайжаны бөхийг шүүгчдийн саналаар хожиж Ираны бөхтэй барилдахаар болоод байна. Ираны бөх Реза Атриг хожвол хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдана.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ