Сэлбэ голын орчимд амиа алдсан эмэгтэйг гурван этгээд хамтран хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Сэлбэ голын орчимд амиа алдсан эмэгтэйг гурван этгээд хамтран хөнөөжээ

Сэлбэ голын орчимд амиа алдсан эмэгтэйг гурван этгээд хамтран хөнөөжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс эмэгтэй хүний нүцгэн цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Эрүүгийн мөрдөгчид  тасралтгүй ажилласны дүнд хохирогч эмэгтэйг хамтран амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан гурван этгээдийг 2019 оны есдүгээр сарын 18-ний өдөр Буянт-Ухаа орчмоос баривчилжээ.

Хэргийг сануулахад, Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хорооны нутагт байрлах Сэлбэ голын эргээс 48 настай эмэгтэйг хүчирхийлэн, зодож амь насыг нь бүрэлгээд зугтсан аймшигт хэрэг гарсан юм. Тухайн үед цагдаа нар хэргийн газрыг шалгахад эмэгтэйн биед олон тооны ил харагдах шарх зодуулсны улмаас үүссэн байсан бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртөн, нүцгэн байдалтай амьсгал хураасан байдаг. Мөн баруун чихний орчим шархтай, зүүн буглаг зүүн мөрөнд олон тооны шарх үүссэн, их хэмжээний цус алдсан байдалтай олдсон аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
21
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж