Э.Тамирын “нүнжиг” хэр вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Э.Тамирын “нүнжиг” хэр вэ?

Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд “Ардчилал” хүрэн даагаа түрүүлгэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүндэтгэл хүлээсэн “Комацу” группын Ерөнхийлөгч Э.Тамир адууныхаа үржил селекцид  гар татдаггүй нэгэн. Тиймдээ ч морь уяад удаагүй энэ эрхмийн адуунд Алтангэрэл Манлайн алдарт хүрэн азарганы төл /Ардчилал хүрэн/, энэ цагийн эрхгүй хурдан буян Амгалан төрийн ажнай шаргын төл хүртэл бий. Шарга азарганы төл охин зээрд үрээ хавар бүр зохион байгуулагддаг “Ирээдүйн түмэн эх” 1000 долларын бооцоот хурдан дааганы уралдаанд хол тасархай түрүүлж байсныг морь сонирхогчид санаж байгаа байх. Хурдан хүлгийнхээ хишгийг олонтойгоо хуваахыг эрмэлздэг энэ эрхэм уралдааны байнд ирсэн Ланд-200 маркийн цоо шинэхэн жийпээ дааганых нь уяаг тааруулсан Э.Эрдэнэчулуун Тод манлайд бэлэглэж нүнжиг заасан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж