Хурд хэмжигч ажиллаж байна | News.MN

Хурд хэмжигч ажиллаж байна

Хурд хэмжигч ажиллаж байна

Хурд хэмжигч ажиллаж байна

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн аваар ослын тоо буурахгүй байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг авч байна.

Тодруулбал, Нийслэл хотоос зүүн тийш гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гарсан зам тээврийн осол эзэлж байгаа юм. Иймд дүүргийн Хонхор, Дүнжингарав худалдааны төв, Гачуурт болон Улиастайн замд 24 цагаар эргүүл хийж, хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн’’ замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс уриалж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

qwerty 2019-09-20 202.180.220.172

Хурд хэмжиж торгохгүй ээ. Чадвар муутай жолооч бэлтгэж байгаа курсуудаа торгоочээ. Яах гэж машин үйлдвэрлэгч 280-180 км цаг хүртэл хурдлэх хүчин чадалтай машин хийдгийг мэдэж байна уу???? Луйварчидаа тэнэгүүдээ???? Хөлдүү толгойтонгууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж