“Мөнхийн ус байдаг бол хаанаас ч гэсэн олох юмсан” гэж дуулагддаг дууны үг амьдрал дээр зарим хүмүүст бодит биеллээ олжээ. Загварын тайзыг эзэгнэж нэгэн үе шуугиан дэгдээдэг байсан моделиуд одоо ч хирнээ олны анхааралд хэвээрээ байж хөгширдөггүй мөнхийн залуу харагддаг гэдгээ дахин нэг нотоллоо. Анх гарч ирсэн дүр шигээ л ард түмэнд харагддаг мөнхийн залуу Моделиудтай танилцацгаая.
Топ Модель Э.Одгэрэл
Шилмэл загвар" агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан "Мөнхийн залуу" тодотголтой топ модель Э.Одгэрэл өдгөө 50 нас хүрсэн ч 20 настай юм шиг харагдаж одоо ч хэрнээ түүний арьс хүүхдийнх мэт зөөлөн гэж хүмүүс шуугилддаг. Харин түүний хамгийн сүүлийн тэсрэлт бол INCANTO Mongolia пэйж дээр тавигдсан дотуур хувцасны зураг авалт юм. “Инканто”-гийн үнэнч хэрэглэгч байсны хувьд загвар өмсөгч Э.Одгэрэл албан ёсны сурталчилгаанд нь оролцож, нүүр царай нь болохыг зөвшөөрчээ. Ийнхүү алдарт загвар өмсөгч маань тавь гаруй насандаа дэлхийн брэнд “Инканто”-г өмсч үзэсгэлэнт биеэ гайхуулан, түүний хувьд загварын карьер нь дуусах яагаа ч үгүй байгааг баталлаа.
Топ Модель Д.Пүрэвсүрэн
Анх “Найм дахь” гариг хамтлагийн Арван жилийн дурсамж дууны клипэнд тоглож жүжигчний карераа эхлүүлж байсан Д.Пүрэвсүрэн нэгэн үе олон нийтийг байлдан дагуулж Боолын гэрээ, Гоёлын даашинз, Хоёр амь, Ларьдма гэх мэт он цагийн шилдэг киноны дүрийг бүтээж байсан билээ. Тэрбээр уран бүтээлээс түр хөндийрч нэг хэсэгтээ эзэгтэй амьдралаар амьдарч байсан боловч саяхнаас дахин нэг шинэ тэсрэлтийг хийлээ. Тэрээр Японы алдарт арьс арчилгааны брэнд “ХАДАЛОБА”, АЙСМАРК” компаний “IBERRY” брэндийн зайрмагны нүүр царай болж төрөлх гоо үзэсгэлэнгээ хэвээрээ байгаагаа харуулаад амжлаа. Түүний мөнхийн залуу гоо үзэсгэлэнгийн нууц хаанаа байдаг юм бол оо? гэж зарим хүмүүс жив жув хийн ярилцаж байна.
Холбоотой мэдээ