Буутай этгээд нэг хүний аминд хүрч, таван хүнийг шархдуулжээ | News.MN

Буутай этгээд нэг хүний аминд хүрч, таван хүнийг шархдуулжээ

Буутай этгээд нэг хүний аминд хүрч, таван хүнийг шархдуулжээ

Буутай этгээд нэг хүний аминд хүрч, таван хүнийг шархдуулжээ

АНУ-ын нийслэл Вашингтон ДиСи хотод буюу Цагаан ордноос холгүй газарт өнгөрсөн Пүрэв гаригт буутай этгээд гал нээж, нэг хүний аминд хүрч, таван хүн шархдуулсан талаар цагдаагийн газраас мэдээлжээ.

Пүрэв гаригийн оройны байдлаар цагдаа нар сэжигтнийг баривчлаагүй, гал нээсэн шалтгааныг нь тогтоогоогүй байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга Стюарт Эмерман мэдэгдсэн байна.

Эмерман "Мөрдөгчид гэрч нартай уулзаж, камерын бичлэгийг хайж байна. Шархадсан таван хүний хоёр нь хүнд, бусад нь хүндэвтэр гэмтсэн бөгөөд амь насанд нь аюулгүй" хэмээн мэдэгджээ. Эмерманы хэлснээр, гал нээсний улмаас бэртэж гэмтэгсэд бүгд насанд хүрэгчид аж.

Пүрэв гаригийн орой 20.00 цагийн орчим Цагаан ордноос гурван милийн зайд байрлах Колумбын Хайтсс хорооллын орчимд, орон сууцны барилгын хашаан дотор буун дуу гарсан гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна.

ABC-ийн харъяа WJLA телевиз ослын улмаас хохирогчдыг авч явсан түргэн тусламжийн машинуудын зургийг твиттерт байрлуулжээ.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-20 202.131.227.178

устгаа малаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж