Анх 2010 онд Солонгосын JEI телевизийн дэлгэцнээ гарч эхэлсэн Тобот хүүхэлдэйн кино гарсан цагаасаа эхлэн 4-7 настай багачуудын хамгийн үзэх дуртай хүүхэлдэйн киногоор шалгарсан юм. Зөвхөн Солонгос улсын хэмжээнд биш дэлхийн хэмжээнд танигдаж чадсан Тобот брэнд 2015 он гэхэд нийт 1000 гаруй хэрэглэгчийн бүтээгдэхүүн дээр Franchising хийж чадсан байна.
Харин Монгол улсын Тэсо корпорац 2019 онд дөрвөн төрлийн амттан дээр Franchising /Албан ёсны эрх/ авч хүүхдүүдэд зориулсан самартай зайрмаг, тэсэрдэг чихэртэй зайрмаг, сырок, чипсийг үйлдвэрлэн гаргаад байна. Үйлдвэрлэн гарсан цагаасаа эхлэн хэдийнээ хүүхдүүдийн дуртай амттан болоод байгаа төдийгүй нийгэмд хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа амттанаар шалгарсан байна.
Тэсэрдэг зайрмаг: Монголдоо хамгийн анх удаа үйлдвэрлэсэн тэсэрдэг зайрмаг нь хүүхдүүдийн хамгийн дуртай амттан юм. Аманд ороод л тэсэрч ахин давтагдашгүй мэдрэмжийг өгдөг нь тус бүтээгдэхүүний гол онцлог юм
Самартай зайрмаг:Зайрмагт агуулагдах самрыг гадаадаас импортлог оруулж ирдэг бөгөөд хамгийн сайн чанарын түүхийн эдээр хийдэг учир хэрэглэгчид их дуртай байдаг байна.
Сырок: Какао, Ирис, Ваниль, Гүзээлзгэнэтэй гэсэн дөрвөн төрлийн сырокийг цэвэр монгол үнээний сүүгээр үйлдвэрлэдэг бөгөөд жилийн дөрвөн улиралд ч уг бүтээгдэхүүн нь зах зээлд байршсаар байх нь тус бүтээгдэхүүний давуу тал юм. Тобот амттанаас багачуудын хамгийн их амтархан идэх дуртай бүтээгдэхүүний нэгээр Тобот сырок шалгараад байна.
Чипс: Хүүхдүүдийн бас нэг дуртай амттаны нэг бол Чипс юм. Хайртай найз хамгийн дотны хүнтэйгээ хувааж идэхэд хамгийн тохиромжтой амттанаар Тобот чипс шалгарсан байна.
Мундгуудад зориулсан Тобот амттан зах зээлд гараад хэдийнээ танигдаж эхэлжээ.
Холбоотой мэдээ