“Цахиур-2019” уралдааны шагналын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

“Цахиур-2019” уралдааны шагналын эзэд тодорлоо

“Цахиур-2019” уралдааны шагналын эзэд тодорлоо

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хөгжүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүйн стандартыг дээшлүүлэх зорилготой “Цахиур-2019 эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол өчигдөр  /2019.09.19/ боллоо. Гурав дах жилдээ болж буй тус уралдаанд энэ жил эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 30 гаруй бүтээл ирсэн аж. Тэдгээр бүтээлийг шүүгчдийн баг хэрхэн үнэлж, дүгнэсэн талаар “Цахиур-2019” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн уралдааны шүүгч, сэтгүүл зүйн доктор Ч.Базар “Миний хувьд хоёр дахь жилдээ шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Шуудхан хэлэхэд энэ жил ирсэн бүтээлийн тоо багассан байна. Мөн чанар жаахан доошилсон юм уу даа гэж харагдсан. Үүнийг хоёр шалтгаантай гэж харж байгаа. Нэгдүгээрт, олон жил яригдаж буй хууль, эрх зүйн орчны байдал нөлөөлсөн байх. Нөгөө талаасаа сэтгүүлчийн айдас, эр зоригтой холбоотой.Энэ жил ирсэн бүтээлүүд сэдвийн хувьд өргөн хүрээтэй болжээ. Өнгөрсөн жил уул уурхай, байгаль орчны асуудлыг тойрсон сэдэвтэй бүтээл маш их ирсэн. Энэ жил сэтгүүлчид нийгэмд буй эмзэг асуудлыг эрэн сурвалжилсан байна” гэлээ.

Энэ жилийн уралдаанд “Өнөөдөр” сонин сэтгүүлч Х.Уянгын “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харийнхан хар тортгоор дарахаар зэхэж байна” цуврал нийтлэл шилдгээр шалгарлаа. Сэтгүүлч Х.Уянга өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Цахиур-2018” уралдаанд “Хувьсан өөрчлөгдсөөр буй “үнэн” буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” нийтлэлээрээ тэргүүлсэн бөгөөд ийн хоёр дахь жилдээ “цахиур хагаллаа”. Харин дэд байрын шагналыг МҮОНРТ-ийн “Баримт” эрэн сурвалжлах редакцын “Талийгаачдаа хайсан монголчууд”, удаах байрт “Ийгл” телевизийн сэтгүүлч Б.Отгоны “Хятадын Дун-Юан компанийнхан хууль бусаар дөрвөн жил олборлолт явуулжээ” цуврал нэвтрүүлэг хүртсэн юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж