Од, олны танил хүмүүсийг хорооны "Соёлын элч"-ээр авна

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Од, олны танил хүмүүсийг хорооны "Соёлын элч"-ээр авна

Нийслэлийн 169 хороонд  ажиллах “Соёлын элч”  нарыг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх сонирхолтой 18-аас дээш насны иргэд харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгүүлэх боломжтой юм байна. Гэхдээ “Соёлын элч” нь  боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооныхоо иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж.

Хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч”  ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан юм.

“Соёлын элчид” нэрээ дэвшүүлэх иргэн  нь өөрийн биеэр бүртгүүлэхдээ  өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Хорооны Засаг даргын тодорхойлолт, соёлын элчээр ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэх ажлын санал, төлөвлөгөөгөө танилцуулах юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж