Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Омогтой дарга

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бусдыг зад загнаж буй бичлэгээ сошиалаар багагүй тавьдаг. Тэгвэл түүнийг дууриаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун гэгч эмэгтэй ажилтнуудаа толгой түрийгүй загнаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьжээ. Түүний "Монос-УБ", "Ази фарм", "Тавин Ус" компаниудын тусгай зөвшөөрлийг цуцал. Хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон ЭМЯ-ны албан тушаалтанг цагдаад өг" хэмээн загнаж буй дарга эмэгтэй  бичлэгийг харсан олон хүний зэвүүцэл төрсөн бололтой, багагүй шүүмжлэл дагуулаад байгаа юм. Мэргэжлийн хяналтын газрыг огт хэрэггүй, бизнесийнхэнд дарамт, шахалт үзүүлдэг авлигад идэгдсэн газар гэж шүүмжлэх нь бий.   Авлига авч баригдсан хурган дарга нарынх нь оймсноос боодол ам.доллар гарсан асуудал одоо ч намжаагүй байна. Төрийн хувцастай, төрөөр тэжээлгэдэг  омогтой, ууртай дарга нар биш татвар төлөгчид төсвийн мөнгийг бүрдүүлж, ажлын байр бий болгодог билээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж