Ерөнхий сайд У.Хүрэлсүх бусдыг зад загнаж буй бичлэгээ сошиалаар багагүй тавьдаг. Тэгвэл түүнийг дууриаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун гэгч эмэгтэй ажилтнуудаа толгой түрийгүй загнаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьжээ. Түүний "Монос-УБ", "Ази фарм", "Тавин Ус" компаниудын тусгай зөвшөөрлийг цуцал. Хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон ЭМЯ-ны албан тушаалтанг цагдаад өг" хэмээн загнаж буй дарга эмэгтэй бичлэгийг харсан олон хүний зэвүүцэл төрсөн бололтой, багагүй шүүмжлэл дагуулаад байгаа юм. Мэргэжлийн хяналтын газрыг огт хэрэггүй, бизнесийнхэнд дарамт, шахалт үзүүлдэг авлигад идэгдсэн газар гэж шүүмжлэх нь бий. Авлига авч баригдсан хурган дарга нарынх нь оймсноос боодол ам.доллар гарсан асуудал одоо ч намжаагүй байна. Төрийн хувцастай, төрөөр тэжээлгэдэг омогтой, ууртай дарга нар биш татвар төлөгчид төсвийн мөнгийг бүрдүүлж, ажлын байр бий болгодог билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ