“Найрамдал”-ын газраас "хулгайлсан" 24 зөвшөөрлийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

“Найрамдал”-ын газраас "хулгайлсан" 24 зөвшөөрлийг цуцалжээ

“Найрамдал”-ын газраас "хулгайлсан" 24 зөвшөөрлийг цуцалжээ

“Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцалж, барилгыг нь буулгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрөгч тавдугаар сарын 29-нд гаргасан. Тэгвэл өнөөдөр /2019.09.20/ нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус 24 захирамжийг хүчингүй болгосон талаар мэдээлэл хийлээ.

69 ГАЗРЫГ НМХГ-Т ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛСЭН

Энэ үеэр тус албаны Газар ашиглалтын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий мэдээлэхдээ “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн хашаанд иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар олгосныг судалж үзсэн. Тухайн зуслангийн хашаан дотор газар эзэмших зөвшөөрөл авснаас хойш газраа огт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй 24 байршлын газар эзэмших гэрчилгээ, захирамжийг нь  эхний ээлжинд хүчингүй болголоо. Энэ талаарх захирамжийг Ulaanbaatar.mn вэб сайтад нээлттэй олон нийтэд мэдээлсэн байгаа. “Найрамдал” зуслангийн газрыг улсын тусгай хэрэгцээгээр Засгийн газрын тогтоолоор эзэмшиж авсан байдаг. Өнөөдрийн цуцалж буй газрын хэмжээ нийт талбайн 10 хувьд хүрэхээргүй хэмжээнд байгаа. Мөн үлдсэн газруудад судалгааг явуулж байна. Зарим иргэн, аж ахуйн нэгжийн хувьд барилга байгууламж барьсан, өөр хүний нэр дээр шилжүүлсэн тохиолдол гарч байна. “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцлах асуудал дээр эхний ээлжинд 103 газрыг судалж үзсэн. Үүнээс 69 газрыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хяналт шалгалт хийлгүүлэхээр шилжүүлсэн. Ингэснээр тухайн 24 иргэн, аж ахуйн нэгж хохирол нэхэмжлэхээс гадна газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар цуцалж байна гэдэг гомдлыг шүүхэд гаргаж байгаа гэх мэдээлэл ирсэн” гэдгийг хэлж байв.

Мөн тэрбээр “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшлийн газарт яагаад хууль бусаар газар олгосон гэж үзэж байна вэ? гэдэг асуултад хариулахдаа “Найрамдал”  бол олон улсын хүүхдийн зуслан учраас Засгийн газрын тогтоолоор эзэмшил газрын талбайн зөвшөөрлийг өгсөн байдаг. Гэтэл Засгийн газрын тогтоолоор авсан хилийн цэсийг Газрын мэдээллийн санд бүртгэх ёстой. Тэр ажлыг хийгээгүйгээс тус зуслангийн хашаан дотор газар хууль бусаар олгосон гэсэн үг” гэв. Цахим орчинд цацагдаад байсан 103 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл нь үнэн гэдгийг тус албаны мэргэжилтнүүд хэлсэн юм.

"103 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ НЬ ҮНЭН"

Цахим орчинд цацагдаад байсан 103 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл нь үнэн гэдгийг тус албаны мэргэжилтнүүд хэлсэн юм. Энэ талаар тус албаны мэргэжилтэн тайлбарлахдаа “Нийслэлийн Газар зохион байгуулалтын нийслэлийн Газрын мэдээллийн нэгдсэн сан гэж бий. Энэ сан нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар дээр төвлөрдөг. Улсын хэмжээнд тухайн иргэний газрын гэрээ гэрчилгээ бичигдэхийн өмнө заавал тэр нэгдсэн санд бүртгэсэн байх ёстой. Бидний зүгээс Газрын мэдээллийн нэгдсэн сангаас түүвэрчилсэн, мөн архивын баримтуудыг гаргаж үзсэний үндсэн дээр тэр жагсаалтыг гаргасан. Тэр дунд улстөрчид  ч бий нэр бүхий тамирчид ч байгаа. Өөрөөр хэлбэл тэр жагсаалт үнэн зөв гэж хэлж болно” гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд 263 байршилд 449 обьект чөлөөлжээ. Үүнд хашаа хайс 346,  өргөтгөл найм, ТҮЦ 32, тоосгон гараж, контейнер 63-ыг буулгасан. Мөн хорооллын дундах авто замын 87 байршилд орц, гарц нээгдэж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151метр.кв газар, явган хүний хаасан 56 байршилд 10189 метр.кв талбайг чөлөөлсөн талаар албаныхан танилцууллаа.

Мөн энэ үеэр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эзэмшлийн газарт хууль бусаар газар олгосон зөрчлийг арилгасан байна. Энэ ажлын хүрээнд 105 сургууль, 154 цэцэрлэг, 44 эмнэлгийн эзэмшил газарт судалгаа хийжээ. Судалж үзэхэд нийт 45 байгууллагын эзэмшлийн газраас хасч, хууль бусаар газар олгосон зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авчээ.

А.СҮРЭН


Нийслэлийн  Засаг  даргын  2019 оны

09 дүгээр сарын 05-ны өдрийн

А/902 дугаар захирамжийн хавсралт

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ИРГЭН,

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЖАГСААЛТ

д/дЗахирамж, шийдвэрийн дугаарИргэн, аж ахуйн нэгжийн нэрсРегистрНэгж талбарын дугаарТалбайн хэмжээ /м2/ЗориулалтХугацаа
1НЗД-ын 2015 оны А/52Сандагийн Од-ЭрдэнэХА6612147218629322090246400Зуслан10
2НЗД-ын 2018 оны А/990Намсрайжавын ЭрдэнэбаатарХБ6012051418629322441479700Зуслан15
3НЗД-ын 2010 оны 203Даянгийн АлтанцэцэгУС7206014318629322127094400Зуслан5
4НЗД-ын 2010 оны 98Дагвадоржийн ЭрдэнэбатХГ7503237418629322238506400Зуслан5
5НЗД-ын 2019 оны А/101Нанзадын БүргэдааЧЛ56050913186293224731301000Зуслан15
6НЗД-ын 2015 оны А/134Ядамсүрэнгийн МаралхүүХБ7309257418629322248598400Зуслан15
7НЗД-ын 2015 оны А/134Үржнээгийн СарнааХБ7001246618629322272588400Зуслан15
8НЗД-ын 2015 оны А/134Ядамсүрэнгийн БулганХБ6608106818629322257550400Зуслан15
9НЗД-ын 2010 оны 329Самдангийн ГанбаатарТЗ7205139318629322515172400Зуслан5
10НЗД-ын 2012 оны А/418Мөрдоржийн ОтгонбаярТГ6009071218629322767287700Зуслан5
11НЗД-ын 2010 оны 745Самбуугийн МөнхжаргалХА41012013186293228311893000Амины орон сууц5
12НЗД-ын 2019 оны А/102Түншийн МөнхнасанАЭ8006147218630322110329400Зуслан15
13НЗД-ын 2018 оны А/165Балжиннямын ГэрэлбадрахЧП63030723186293221580494835Амины сууц15
14НЗД-ын 2018 оны А/165Балжиннямын ГэрэлбадрахЧП6303072318629322207057869Амины сууц15
15НЗД-ын 2018 оны А/165Лувсан-Очирын ГантуяаМИ7610230918629322119336700Амины сууц15
16НЗД-ын 2018 оны А/165Намнангийн НаранбаатарЧЖ7503097618629322110314700Амины сууц15
17НЗД-ын 2013 оны А/581Жаргалсайханы ДоржхандЦД8210146518629322319787700Зуслан5
18НЗД-ын 2018 оны А/256"Найрамдал Ой" ХХК6254667186293213249005670Амины сууцны хотхон15
19НЗД-ын 2019 оны А/170Дагдангийн АнхбаярОЭ761108111862932202626120862Зуслан15
20СХДЗД-ын 2014 оны А/240Ариунсангийн ЗөнбилэгУТ9406011818629322404041700Зуслан15
21СХДЗД-ын 2014 оны А/240Жажаагийн НармандахЧП7007258018629322405003700Зуслан15
22СХДЗД-ын 2014 оны А/240Баярбатын СайнтөрУХ9003101218629322386023700Зуслан15
23СХДЗД-ын 2014 оны А/240Зоригийн УянгаУХ9001278118629322423021700Зуслан15
24СХДЗД-ын 2015 оны А/218"ЛЧ" ХХК20838761862932291735219980Зуслан5
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж