ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Кремльд шүглэсэн буг чөтгөр хэмээгээд түүнийг шидийн хүчээр зайлуулахаар хагас жилийн өмнө Якутаас гарч, 2,700 км замыг туулсан бөөг Оросын цагдаа нар баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр бөө Александр Габышевыг Байгаль нуурын орчимд явж байхад нь баривчилсан байна.
Тэрбээр Якутад эрэн сурвалжлагдаж байгаа ба цагдаа нар түүнийг төрөлх нутаг руу шилжүүлэхээр болжээ. Хагас жилийн өмнө төрөлх нутгаасаа ойр зуурын эд хэрэгслээ тэргэнд ачин явган гарсан тэрбээр 8,000 гаруй километр замыг явганаар туулан 2021 онд Москвад хүрэхээр эрс шийдсэн байна. Энэ хугацаанд тэр цахим орчинд маш олон дэмжигчидтэй болж, хүмүүс түүнд хувцас, хоол хүнс, мөнгөөр тусалж байжээ.
Бөөг баривчилсан хэрэгт Олон улсын хүний эрхийн “Amnesty International” байгууллага санаа зовниж буйгаа илэрхийлж хүний шашин шүтэх эрх чөлөөг боож, эрхийг нь зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, суллахыг уриалсан байна.
Мөн түүний зарим дэмжигчид ОХУ-ын зүгээс түүнд “экстремист” үзэл суртал гаргасан хэргээр ял тулгаж болзошгүй гэж сэрэмжилж байгаагаа цахим сүлжээнд бичиж байгаа бол сөрөг хүчний зарим улс төрчид Кремлийн удирдагчид ганц хүнээс айж баривчлуулж байна хэмээн буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: APF
Холбоотой мэдээ