Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчидтай танилц | News.MN

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчидтай танилц

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчидтай танилц

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчидтай танилц
М.Бундмаа, Б.Батгэрэл нар

Жүдо бөхийн Токио-2019 ДАШТ-д амжилт тааруу оролцсон жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн алба энэ сарын 12-д бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгдсэн. Үүний дараа үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн баг хэрхэн бүрдэх талаар олны дунд хүлээлт үүсээд байсан бөгөөд гавъяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар шигшээ багийг удирдахаар болсон билээ.  Түүнд өрийнхөө багийг өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхийлөгч Х.Баттулга олгосон гэх мэдээлэл цацагдсан юм.

Тэгвэл  үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарын багт ажиллах дасгалжуулагчдын нэрс тодорсон байна. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн албанд  спорт сонирхчдын таамаглаж байсанчлан Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Д.Нямхүү, Д.Цэрэнханд нарын хэн нь ч багтсангүй. Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Х.Цагаанбаатар хэдхэн хоногийн өмнө өөрийн жүдо бөхийн “Мон-Алтиус Цагаанбаатар” академиа нээсэн.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын багт “Алдар” спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл болон МУГТ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Бундмаа нар багтжээ. Монгол Улсын олимпийн наадмын гол төрлүүдийн нэг жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүн Токиогийн олимпийн өмнө ийнхүү ажилдаа орцгоолоо.Жил хүрэхгүй хугацааны дараа "Токио-2020" олимпийн наадам болно. Олимпийн багаа бүрдүүлэх их ажил, олимпийн наадамд амжилттай оролцох хариуцлага ирж байна. Монголын жүдогийн шигшээг Абу-Дабигийн Их Дуулга, Токиогийн Их Дуулга тэмцээнүүд хүлээж байна.

ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар

  • 1971 оны 10 сард Улаанбаатар хотноо төрсөн. 2003 онд “Аварга” БТДС-г, 2002-2003 онд Япон улсын жүдогийн сургуулийн дасгалжуулагчийн курст суралцсан. Гавъяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтохын удирдлага дор жүдо бөхийн спортоор хичээллэн 1992 оны Барселона олимпийн наадмын 7-р байр, 1996 оны Атлантагийн олимпийн наадмын 5-р байр, 1997 оны ДАШТ-ий шагналт 5-р байр, Дэлхийн цомын алт, Азийн наадамд 1998 онд алт, 1994 онд хүрэл, ААШТ-ээс 3 мөнгө, 2 хүрэл медаль, 1999 оны Универсиадын аваргын алтан медальт. Тэрээр Азийн наадмаас Монгол Улсын жүдо бөхийн анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан. Үндэсний шигшээ багт 2003-2005, 2006-2008 онд ажилласан бөгөөд олимпийн анхны алтан медальт Н.Түвшинбаярыг Бээжингийн олимпийн татамид авч гарч байсан шилдэг дасгалжуулагч юм. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д урилгаар ажиллаж байгаад ийнхүү эх орондоо шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн дүрээр эргэн ирж байна.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Мөнхбатын Бундмаа

  • 1985 оны 9 сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Монгол улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдаас Х.Эрдэнэт-Од гавъяатын дараа дэлхийн аваргын медаль авчирсан 2 дахь тамирчин юм. Тэрээр жүдо бөхийн тамирчин ахуйдаа 2010 оны Токиогийн ДАШТ-ээс 52 кг-н жинд өрсөлдөн хүрэл медаль, Азийн наадмаас 2006 онд мөнгө, 2010 онд мөнгө, ААШТ-ээс 4 мөнгө, хошой хүрэл, 2007 оны Универсиадын алт, жүдо бөхийн Их Дуулга тэмцээнүүдээс хошой алт, 1 мөнгө, 1 хүрэл, Гранпри тэмцээнүүдээс хошой алт, 4 хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм. Тамирчны замналаа өндөрлүүлээд 2017 оноос БНХАУ-ын Хонгконгийн жүдо бөхийн шигшээ багт ОУХМ Б.Батгэрэлийн хамт дасгалжуулагчаар ажиллаж байсан.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Чимэд-Ёндонгийн Болдбаатар

  • 1983 оны 10 сард төрсөн. Манай улсын жүдо бөхийн шигшээ багийн 60 кг-н хүчтэй өрсөлдөгчдийн нэг Ч.Болдбаатар тамирчин ахуйдаа 2011 онд Бакугийн Их Дуулга тэмцээнээс мөнгө, 2011 оны Амстердамын Гранпри, 2010 оны Абу-Дабигийн Гранпри тэмцээнүүдээс хүрэл, Чингис хаан дэлхийн цомоос хошой алтан медаль хүртэж байсан. Манай улсын шилдэг мастер Ч.Болдбаатар нэгэн цаг үед Монгол улсын шигшээ багийн 60 кг-н жинд гавъяат тамирчин Г.Болдбаатар, гавъяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Төмөрхүлэг болон Х.Цагаанбаатар нартай өрсөлдөж байсан.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Батцэцэгийн Батгэрэл

  • 1989 оны 4 сард төрсөн. 66 кг-н жинд өрсөлдөж байсан. Жүдо бөхийн УАШТ-д2015, 2016 онуудад мөнгөн медаль хүртэж байсан. Үүнээс гадна 2013 онд Ташкентын Гранпри, 2016 онд Улаанбаатарын Гранпри тэмцээнүүдээс мөнгө, 2013 онд Миамигийн Гранпри, 2014 онд Тбилисийн Гранпри тэмцээнүүдээс хүрэл медаль хүртсэн. 2017 оноос МУГТ М.Бундмаагийн хамтаар Хонгконгийн жүдо бөхийн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва

  • Армийн “Алдар” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад үндэсний шигшээ багт ирж байна. 1996 болон 2000 оны хоёр олимпод оролцож байсан.

 

 

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dawa 2019-09-20 114.255.15.96

Boldbaatar bagsgdaa chin setgeliin amjilt husie!

Avatar

Зочин 2019-09-20 202.9.43.240

Сайхан залуучууд

Avatar

Зочин 2019-09-20 66.181.190.212

"Увс" нам бас л санаархсан байна шүү

Avatar

BB 2019-09-20 202.55.188.42

Амжилт хүсье! Хугацаа л бага байна. Бусдаар бол гоё баг байнаа.

Avatar

Зочин 2019-09-20 64.119.25.151

Энэ дунд увс хүн бхгүй биздэ хор найруулж хутган үймүүлж хороог будааболгоно ер нь цаашид их бодолцох ёстой шүү кк

Avatar

Зочин 2019-09-20 64.119.19.191

увсынхан байвал шээсийг сольж гүйгээд байна гэж айгаад байгаа юм байхдаа

Avatar

Тэнэгтээд байгаарай 2019-09-20 66.181.176.238

Байлгүй л яахав. Дарсан ч гараад ирнэ за юу. Болдбаатар маань байна даа

Avatar

S.M. 2019-09-20 202.5.202.132

П.Нямлахгвагийн талаар ямар бага мэдээлэлтэй байна аа. 2005-2008 онд Жүдо бөхийн Үндэсний шигээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсанг нь бич л дээ.

Avatar

Bayar 2019-09-20 202.131.236.138

Dasguulagchdadaa sportiin ondor amjilt husie!

Avatar

WWW333 2019-09-20 202.72.245.122

Odoo neg kharya daa.

Avatar

1234566 2019-09-20 49.0.137.6

Цагаанбаатар тусдаа байсан нь дээр. Хувийн амбиц ихтэй учраас баг үймүүлж мэднэ, харин тусдаа шилдэг тамирчид бэлдэж чадахаа харуулсаны дараа, шигшээ рүү орсон нь дээр байхаа

Avatar

Зочин 2019-09-20 92.18.42.137

Яг зөв хэллээ. Мэддэг хүмүүс нь түмэн нүдтэй юм байна.

Avatar

Zochin 2019-09-20 66.181.185.105

Mash olon gazar ajillaj bugdees n tsalin avdag, ali ruu ch urvah magadlaltai, jaahan baritsgui hun dee. Shigsheed havituulah hereggui. Judog bol Nasantogtoh bosgoj Uvsuud suiruusen n unen.

Avatar

Зочин 2019-09-20 202.9.42.91

Гол анхаарлаа олимпод хандуул. Тамирчдын бэлтгэлийг шинэлэг байдлаар хий

Avatar

Зочин 2019-09-20 202.9.42.91

Ард түмэн Ерөнхийлөгчийн итгэлийг дааж сайн ажиллацгаагаарай. гол анхаарлаа олимпын наадмаас медаль авах тамирчдаа зөв сонгох, бэлтгэлийг нь судалгаатай, чанартай шинэлэг арга барилаар хийлгэх явдал шүү дээ. Тамирчид мэхэндээ хурдтай, олон хувилбарын мэхийг хийж чаддаг, идэвхитэй байдлыг харуулж чаддаг, цагаа зөв хувиарлаж барилддаг баймаар байна. Оноо авчихаад илт хамгаалаад торгуулиар хасагдах тохиолдол их гарч байсанд дүгнэлт хийгээрэй. Сүүлд нь залуу халаагаа одооноос бэлд

Avatar

zov2 2019-09-20 202.131.251.130

ashgui dee, odoo neg sergeh bolov uu. hunii buteesen belen zuil deer Baljaa avarga heden jil tuilsan daa.

Avatar

Зочин 2019-09-20 50.99.158.135

Амжилт хүсьё

Avatar

Зочин 2019-09-20 64.119.18.242

Цагаанбаатар тустай байсан дээрээ, Болдбаатар дасгалжуулагч өөрөө мэдэх нь зөв. Жинхэнэ сонгодог жүдогийн техниктэй тамирчин байсан цөөхөн хүний нэг дээ, шавийн эрдэм багшаас гэж амжилт хүсэе.

Avatar

ZOCHIN 2019-09-20 180.150.82.98

AHLAH N L HENTEI AJILLAH AA SONGOH N ZOVLDOO. AMJILT HUSIE.

Avatar

zochin 2019-09-20 66.181.161.49

ene daldaak demii de

Avatar

Зочин 2019-09-20 202.126.88.129

Хахах чи Халиуны Болдбаатарыг мэдэхчгүй
байж нусны хундага минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж