ШӨХТГ-аас зарим шалгалт болон иргэдээс ирж буй гомдлын талаар өнөөдөр /2019.9.20/ мэдээлэл хийлээ.
Хэрэглэгчийн мэдээллийн “1284” төвд наймдугаар сарын 1-ээс есдүгээр сарын 18-ныг хүртэл орон сууц, дулаантай холбоотой 29 өргөдөл, гомдол иржээ. Өргөдөл гомдолд шалгалт явуулахад дулаан түгээх үүрэг хүлээж буй аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаагаа доголдуулсан, дулаанаар хангаж чадахгүй тохиолдол олон гарч байгаа аж. Тухайлбал, есдүгээр сарын 15-наас эхлэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны халаалтыг өгөх ёстой байтал зарим орон сууцны халаалтыг одоо болтол өгөөгүй байгаа аж. Энэ нь олон шалтгаантай бөгөөд тусгай зөвшөөрөлгүй болон “Улаанбаатар дулааны сүлжээ”-нд төлбөрийн үлдэгдэлтэй конторууд тухайн орон сууцыг дулаанаар хангахгүй байгаатай холбоотой аж.
Тухайлбал, “Бадамлах нар”, “Ган инженер” контор тусгай зөвшөөрөлтэй ч төлбөрийн үлдэгдэлтэйгээс хариуцсан орон сууцнуудыг дулаанаар хангаж чадахгүй байгаа аж. Мөн тусгай зөвшөөрлөө аваагүйгээс хариуцсан орон сууцаа дулаанаар хангаж чадахгүй байгууллага ч байгаа аж.
Тиймээс холбогдох байгууллагуудад улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлжээ. Шаардлага биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн хуулиар шийдвэрлэх юм байна.