АНУ-ын дроны халдлагаас 16 иргэн амиа алджээ | News.MN

АНУ-ын дроны халдлагаас 16 иргэн амиа алджээ

АНУ-ын дроны халдлагаас 16 иргэн амиа алджээ

АНУ-ын дроны халдлагаас 16 иргэн амиа алджээ

АНУ-ын зэвсэгт хүчний нисгэгчгүй онгоц Афганистаны зүүн хэсэгт цохилт өгч, 16 энгийн иргэний аминд хүрсэн талаар Нангархар мужийн захирагчийн хэвлэлийн төлөөлөгч Аттаулла Хогяни Пүрэв гаригт мэдэгджээ. Тэрбээр Лхагва гаригийн орой агаарын цохилт Исламын бүлэглэлийн дайчид руу чиглэсэн байсан хэмээн CNN сувагт мэдээлсэн байна.

Афганистан дахь АНУ-ын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Сонни Леггет пүрэв гаригийн өглөө "Цохилтод өртсөн хүмүүсийн дунд Даешийн гишүүд байсан" гэж мэдэгдээд, АНУ хэр хэмжээний хохирол учирсныг тогтоохоор орон нутгийн албан тушаалтнуудтай хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ. Даеш нь “Исламын улс”-ын араб хэлний товчлол юм.

Цохилтод өртсөн хэсэгт хүн ам оршин суудаггүй ч газар тариалан эрхэлдэг аж. Хогянийн хэлснээр, дүүргүүдээс ирсэн ажилчид жимс хураахаар ирсэн байжээ. Нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас найман хүн шархадсан байна.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-20 27.123.213.62

Оросууд пуужин харваад ийм олон энгийн иргэд амь үрэгдсэн бол өдийд нөгөө муу путинийг а******н болгочихсон байгаа даа манай хөлсний коми-чид

Avatar

irgen 2019-09-20 59.153.84.70

ANU a*******n BOLJ BNA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж