АНУ-ын зэвсэгт хүчний нисгэгчгүй онгоц Афганистаны зүүн хэсэгт цохилт өгч, 16 энгийн иргэний аминд хүрсэн талаар Нангархар мужийн захирагчийн хэвлэлийн төлөөлөгч Аттаулла Хогяни Пүрэв гаригт мэдэгджээ. Тэрбээр Лхагва гаригийн орой агаарын цохилт Исламын бүлэглэлийн дайчид руу чиглэсэн байсан хэмээн CNN сувагт мэдээлсэн байна.
Афганистан дахь АНУ-ын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Сонни Леггет пүрэв гаригийн өглөө "Цохилтод өртсөн хүмүүсийн дунд Даешийн гишүүд байсан" гэж мэдэгдээд, АНУ хэр хэмжээний хохирол учирсныг тогтоохоор орон нутгийн албан тушаалтнуудтай хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ. Даеш нь “Исламын улс”-ын араб хэлний товчлол юм.
Цохилтод өртсөн хэсэгт хүн ам оршин суудаггүй ч газар тариалан эрхэлдэг аж. Хогянийн хэлснээр, дүүргүүдээс ирсэн ажилчид жимс хураахаар ирсэн байжээ. Нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас найман хүн шархадсан байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ