УБТЗ хөдөлгөөнт эмнэлэг аялуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

УБТЗ хөдөлгөөнт эмнэлэг аялуулж эхэллээ

УБТЗ хөдөлгөөнт эмнэлэг аялуулж эхэллээ

Өчигдөр УБТЗ-ын хамт олны сэтгэл зүтгэлээр бүтсэн “Хөдөлгөөнт эмнэлэг”-ийн анхны 2 вагоныг урд шугам замд үдэн гаргах ёслол боллоо. Орчин үеийн дурангийн болон цахилгаан, хэт авианы оношилгоо, эмчилгээний аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглосон уг явуулын оношилгооны 2  вагон нь төмөр зам дагуу ажиллаж амьдардаг төмөр замчид, тэдний гэр бүл, үр хүүхэд болон орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх юм. Эхний удаад урд зам дагуух томоохон өртөө зөрлөгүүдээр явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр 2 вагоныг УБТЗ-ын хамт олны халуун сэтгэлийн хандивын мөнгөөр босгожээ.

Цаашдаа УБТЗ-ын захиргаа, ЭМЯ-тай хамтраад дахин 4 вагоныг тоноглож иж бүрэн “Хөдөлгөөнт эмнэлэг”-ийг байгуулах юм. Эдгээр 4 вагоныг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээс өгсүүлээд чих, хамар, хоолой, нүд, шүд, дотор, эмэгтэйчүүд, мэдрэл, мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг эмчилгээ хийх шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглоно. Энэхүү хөдөлгөөнт эмнэлгийг байгуулснаар УБТЗ-ын 1800 гаруй километр урт төмөр замын дагуух өртөө зөрлөг, суурин газруудын 15 мянга гаруй төмөр замчид тэдний гэр бүл, үр хүүхэд болон орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хурдан шуурхай хүрч ойртох бололцоотой болно.

Энэхүү хөдөлгөөнт эмнэлэг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэлтийн үзлэгт хамруулж байх, алслагдсан орон нутгийн иргэдэд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.

Эх сурвалж: Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж