ОУХМ Э.Цэндбаатар медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

ОУХМ Э.Цэндбаатар медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ

ОУХМ Э.Цэндбаатар медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ

Сонирхогдчын боксын 2019 оны ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан тулаанчид шигшээд шалгарах буюу медалийн өнгөө хувиргах тулаанаа өнөөдөр хийнэ. Манай улсаас долоон тамирчин оролцсоноос Азийн наадам болон Азийн АШТ-ий алтан медальт, ОУХМ Э.Цэндбаатар ганцаараа медалийн болзол хангаад байгаа билээ. Тэрбээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 22.00 цагт шигшээд шалгарахын төлөө Узбекстаны боксчин Миразизбек Мирзахалиловтой тулалдана.

Манай боксчны өрсөлдөгч М.Мирзахалилов нь Жакарта-2018 Азийн наадмын 56 кг-ын жинд өрсөлдөн, аваргын алтан медаль хүртэж байсан бөгөөд энэ оны ААШТ-д мөн жиндээ түрүүлжээ. Энэ тулаанд ялалт байгуулсан тамирчин нь аваргын алтан медалийн төлөө олимпийн наадмын хошой хүрэл, ДАШТ-ий 3 алт, 1 мөнгөн медальтай Куба улсын тамирчин Л.Алварез болон ДАШТ-ий хүрэл медальт Их Британи улсын боксчин П.МкГрэйл нарын ялсантай тулалдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж