ТЦА: Цагдаагийн алба хаагчийг мөргөсөн жолоочид хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

ТЦА: Цагдаагийн алба хаагчийг мөргөсөн жолоочид хариуцлага тооцно

Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 18-ны өдөр “Ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч ядраад, ухаан алдаж унасан” гэх тайлбартай зураг цацагдсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Есдүгээр сарын 18-ны өдөр 21:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Нарны зам, “Monnis” төвийн зүүн уулзварт "Toyota Aqua" автомашины жолооч А нь ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б-г мөргөж гэмтээсэн хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Цагдаагийн алба хаагчийг үзлэг шинжилгээнд хамруулж, биед нь учирсан хохирлоос шалтгаалан тухайн жолоочид хариуцлага тооцно” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж