У.Хүрэлсүхийн улс төрийн реформ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн улс төрийн реформ

У.Хүрэлсүхийн улс төрийн реформ

УИХ-ын сонгуулиар МАН-д хоёр том реформ хийх үндсэн үүрэг оногдсон. Нэг нь эдийн засгийн, нөгөө нь улс төрийн. Эдийн засгийн хувьд татварын томоохон өөрчлөлт хийх ёстой байсан. Улс төрийн төрийн хувьд Үндсэн хуулийг шинэчлэх замаар засаглалын тогтвортой байдлыг бүрдүүлэх. МАН-ын хувьд амлаж авсан ажлаа гүйцээхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй зэрэгцээд шинэ парламентыг бүрдүүлэх тухай яриа ид өрнөж байна.

УИХ-ыг тараах У.Хүрэлсүхийн намын улс төрийг дагаад элдэв янзын таамаг, хардлагууд хэвлэлийн хуудаснаа хөвөрч буй. Тодруулбал, МАН-ын энэ улс төрийн гол зорилго нь Ерөнхийлөгчийн засаглал гэх “мессеж” дагалдаж байна. Ингэж сэвэх сонирхолтой улстөрчид, улс төрийн хүчнүүд ч бий. Гэвч, ээлжит бус сонгууль явуулах нь Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэсэн үнэндээ биш.

Тэгээд ч У.Хүрэлсүх нэгэнтээ парламентын засаглалыг дэмждэгээ зарласан. Тэрбээр “Намайг цэргийн хүн учраас Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэж хардаг. Би парламентын засаглал, тэр дундаа хоёр танхимтай хэлбэрийг дэмждэг. Манай шиг жижиг улсад парламентын ардчилал, эрх чөлөө, эв нэгдлийн баталгаа гэж хардаг” тухайгаа хэвлэлийнхэнд зарлаж байсан. Хэрэвзээ, энэ үг нь өнөөдөр “хүчин төгөлдөр” хэвээрээ байгаа бол У.Хүрэлсүх парламентын засаглалыг Ерөнхийлөгчийн засаглалаар солихгүйгээ мэдэхтэйгээ биз. Тэгж түүхэнд хараар нэрээ үлдээх тэнэг хүн лав биш байх.

УИХ-ыг тарааж, ард нийтийн санал асуулгатай зэрэгцэн ээлжит бус сонгууль явууллаа гэхэд засаглалаа солих ямар ч боломжгүй. Ард нийтээс зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих, үгүйг л асууна. Дэмжвэл шинэ Үндсэн хуулийг батлах шинэ баг бүрдэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих эсэх тухай ямар ч яриа байхгүй. Нөгөө талаар ЖДҮ, 60 тэрбум, олигархи болоод популистуудаасаа салж, сонгогчид жинхэнэ “боловсролтой сонголт хийж чадварлаг парламент бүрдүүлэх” боломж гэж МАН-ын удирдлага тооцож байгаа бололтой. Үнэхээр л УИХ-ыг тарааж, одоо байгаа ЖДҮчид, жаран тэрбумчид, популистууд, галзуучуудаасаа салж чадах юм бол У.Хүрэлсүхийн тооцож байгаа шиг улс төрийн реформ болж мэдэх байх. Гээд урлаг, спортын одод нь улс төрийг дүүргээд, популистууд нь босго даваад ороод ирэх вий гэсэн болгоомжлол байгаа нь бас үнэн.

Ямартаа ч У.Хүрэлсүхийн хувьд “нам, намын хулгайч, луйварчдаасаа салъя” гэсэн санаагаа УИХ-ыг тарааж, шинэ Үндсэн хуулийг батлуулах замаар бүрдүүлэх сонирхолтой байх шиг.

Хэрэвзээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард түмний дэмжлэг авч чадвал дагаад 30 хуулийг өөрчилж, эрх зүйн том хувьсгал үүснэ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлаж буй.

 Үнэндээ Г.Занданшатарын ЖДҮ, 60 тэрбумчдыг эртхэн явуулах нь У.Хүрэлсүхийн улс төрийн реформ гэж харагдаж буй.

Ц.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж