Москва хотын метроны утасгүй интернэтийн сүлжээг хариуцдаг оператор компани "МаксимаТелеком" зар сурталчилгаагүй интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд өгөх болно хэмээн Риа Новости агентлагт мэдээлсэн байна.
Энэ долоо хоногийн Лхагва гаригт тус компанийн сүлжээгээр түгсэн “нотификэшн”-ээр спам тархсан бөгөөд "МаксимаТелеком" компани болсон явдлын шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
"Хэрэглэгчдэд төвөг учруулсан спамын “нөхөн төлбөр” болгон ямар ч зар сурталчилгаагүй MT_FREE үйлчилгээг бид хэрэглэгдэдээ санал болгож байна. Энэ үйлчилгээг есдүгээр сарын 21 хүртэл идэвхжүүлэн хэрэглэх юм” хэмээн “МаксимаТелеком” компани мэдээллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ