Оросын өрхүүдийн 18 хувь нь хоёроос дээш тооны машинтай

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Оросын өрхүүдийн 18 хувь нь хоёроос дээш тооны машинтай

Оросын өрхүүдийн 18 хувь нь хоёроос дээш тооны машинтай

Оросын Олон нийтийн санаа бодлыг тандах төвийн хийсэн судалгаагаар нийт өрхийн 18 хувь нь хоёроос дээш тооны автомашинтай байгаа ажээ.

Нийт өрхийн 67 хувь нь авто машинтай байгаа нь 2014 оны судалгааны дүнтэй харьцуулахад 20 пунктээр дээшилсэн үзүүлэлт юм. Үүнээс 18 хувь нь хоёроос дээш машинтай, харин 49 хувь нь нэг машинтай байна. Харин 33 хувь нь машингүй ажээ.

Гэр бүлийн гишүүдийн хэн нь машинаа жолооддог вэ гэсэн асуултад 78 хувь нь нөхөр гэсэн бол 34 хувь нь эхнэр гэжээ.

Машинтай өрхийн 70 хувь нь машинаа өдөр бүр хэрэглэдэг бол 21 хувь нь долоо хоногтоо хэд хэдэн удаа, харин гурван хувь нь сардаа нэгээс хоёр удаа унадаг гэжээ.

Судалгааг 2019 оны есдүгээр сарын 17-нд 1600 хүнийг хамруулан хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж