Байгалийн гамшгийн эрсдэлийг Үндэсний хөтөлбөрүүдэд тооцоолох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Байгалийн гамшгийн эрсдэлийг Үндэсний хөтөлбөрүүдэд тооцоолох ёстой гэв

Байгалийн гамшгийн эрсдэлийг Үндэсний хөтөлбөрүүдэд тооцоолох ёстой гэв

Үндэсний хэмжээний хөтөлбөрүүдэд байгалийн гамшиг, гэнэтийн ослоос учрах үр дагаврыг тооцоолон оруулах ёстой хэмээн ОХУ-ын Гавьяат аврагч, ОХУ-ын Засгийн газрын шагналт Михаил Фалеев үзэж байна.

2019 он гарсаар Орос даяар хэд хэдэн удаагийн байгалийн гамшиг тохиолдож, хүний амь эрсдэн, дэд бүтцийн байгууламжууд эвдрэн, эдийн засагт хэдэн тэрбум рублийн хохирол учраад байна.

Зургадугаар сарын эхээр Эрхүү мужид болсон үерийн улмаас гэхэд 25 хүний амь эрсдэж, зургаан хүн сураггүй алга болсон. 11 мянган байр сууц усанд автан, 49 зам, 22 гүүр эвдэрсэн. Зургадугаар сарын сүүлээр Эрхүү муж хоёр дахь удаагаа үерт автаж, хоёр тосгоны 233 байр усанд автсан. Мөн Амур муж байгалийн хоёр ч удаагийн гамшигт нэрвэгдсэн. Наймдугаар сарын эхээр үер буусан бол есдүгээр сарын эхээр Линлин хар шуургад өртлөө.

“Засгийн газраас боловсруулан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүдэд байгалийн гамшгаас эдийн засагт учрах хохирлыг тооцон оруулах шаардлагатай байна. Онцгой байдлдын албанаас өгдөг урьдчилан сэргийлэх мэдээлэл нь үр дүнгүй, зарим тохиолдолд огт биелэгдэх боложмгүй байна” хэмээн тэр хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж