50 cent, Алла Пугачева нарын уран бүтээлийг нэгтгэжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

50 cent, Алла Пугачева нарын уран бүтээлийг нэгтгэжээ

50 cent, Алла Пугачева нарын уран бүтээлийг нэгтгэжээ

Оросын примадонна Алла Пугачева АНУ-ын рэпер 50 Сent нарын уран бүтээлийг нэгтгэсэн бүтээл наймдугаар сарын 24-нд олон нийтэд цацагдсан нь өнөөдөр Youtube хуудсын хамгийн их үзэлттэй контент болжээ. Тодруулбал  “Позови меня с собой” болон  “P. I. M. P” дууг нэгтгэв.

«Позови меня с собой, P. I. M. P.» дууны клип хайр дурлал, хардалтыг хар цагаан өнгөөр илэрхийлсэн аж. Дууны ихэнх хэсэгт 50 Сent дуу гарах  бөгөөд  дахилтын хэсэгт Аллагийн дууг оруулж өгсөн байна. Дууны клипэд нь мөн Snoop Dogg-ийг ч оруулж өгчээ.

Fokus Live -ийн энэ санаачилгыг өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй хүн үзжээ. Үүний зэрэгцээ, энэхүү дуэт нь олон нийтийн дунд гэнэтийн бэлэг байсан төдийгүй, энэ төслийг хамгийн амжилттай төсөл гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Дараагийн удаа Надежда Бабкиная болон Rammstein эсвэл Аркадия Укупника болон Bon Jovi нарын уран бүтээлийг нэгтгэн гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

«P. I. M. P.» — бол АНУ-ын рэперийн хамгийн алдартай дууны нэг бөгөөд 2000 оны эхээр Youtube-д тавигдаж, 300 сая хүн үзэв.

Харин Алла Пугачева  «Позови меня с собой»  дуу 1990-ээд оны сүүлээр гарч байсан бөгөөд Примадоннагийн хамгийн алдартай, мөн хайртай дуу нь ажээ

А.АНИР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж