АНУ-Хятадын хооронд өрнөөд буй худалдааны дайн 2018 оны гуравдугаар сараас эхэлснээс хойш хоёр улс нийтдээ 12 удаагийн яриа хэлэлцээг хийж, бие биедээ харилцан татвар ногдуулсаар ирлээ. Дараагийн яриа хэлэлцээ аравдугаар сарын эхээр болох бөгөөд энэ цаг үеэс эхлэн байдал өөрөөр эргэж Хятадын тал нөхцөл байдлыг гартаа авна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд нэгдүгээрт АНУ-ын гадаад худалдааг алдагдалгүй болгох, ялангуяа Хятадтай хийж буй худалдааг алдагдалгүй болгох, хоёрдугаарт Хятадын удаан хугацааны эдийн засгийн ноёрхлоос урьдчилан сэргийлэхийн тулд тус улсаас үйлдвэрүүдийг нүүлгэж, нийлүүлтийг хүчээр хязгаарлан, хүчийг нь сулруулах гэсэн хоёр үндсэн зорилготойгоор худалдааны дайныг эхлүүсэн.
Харин хятадын хувьд өдийг хүртэл хамгаалах тактикаар тоглосоор ирсэн. Тэдний үндсэн үүрэг нь өдийг хүртэл бүтээн босгосон нийлүүлэлтийн гинжин хэлхээг АНУ-аар таслуулахгүй байх байв. Ийнхүү эрс ондоо зорилго өвөртлөсөн хоёр улсын яриа хэлэлцээ тийм ч хурдан зөвшилцөлд хүрэхгүй нь ойлгомжтой байлаа.
Худалдааны дайны өнөөдрийг хүртэлх үр дүнг дүгнээд үзвэл Трамп 1:0 харьцаатайгаар ялж явна. Хятадын хувьд олон үйлдвэрүүд хаагдаж, нийлүүлэлтийн сүлжээнд нь гэмтэл гарсан ч АНУ-ын худалдааны алдагдал тасралтгүй өссөөр байна. Энэ байдлаар цааш үргэлжилбэл АНУ яриа хэлэлжээнд илүү нааштай хандаж, харин Хятад улс эсрэгээрээ “гэдийх” болно.
2019 оны эхний долоон сард АНУ Хятадаас 260,5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлосон нь 2018 оны мөн үеэс 36,6 тэрбум ам.доллар буюу 12,3 хувиар буурсан үзүүлэлт байв.
Харин Хятадтай хийсэн АНУ-ын худалдааны алдагдал 2018 оны эхний долоон сарын байдлаар 222,9 тэрбум ам.доллар байсан бол 2019 оны үзүүлэлт 200 тэрбум ам.доллар болж, 22.9 тэрбум ам.доллар буюу 10,3 хувиар буурчээ. Тиймээ хятадтай хийх худалдааны алдагдлыг бууруулах бол ноён Трампын гол зорилгын нэг байсан.
Гэхдээ АНУ Хятадтай худалдааны алдагдлаа бууруулж чадсан ч Мексик, Япон, Тайвань, Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг улсаас импортолж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс өссөн байна. Бусад улс орнуудыг тооцохгүйгээр зөвхөн дээрх таван орны импортын хэмжээ л Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг бууруултсан дүнтэй тэнцэж байгаа юм. Тиймээс Трамп нэг талаас харахад хожиж байгаа мэт боловч нөгөө талаас харахад тийм ч их ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм. Хятадтай худалдааны дайн эхлүүлснээр АНУ бараа бүтээгдэхүүний хямд эх үүсвэрээ алдсан.
Статистик тоо баримтаас харахад Хятадад үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд Хятад, Вьетнам, Мексик, Тайвань, Өмнөд Солонгос, Япон руу ирээх нүүжээ.
Өдрөөс өдөрт эрсдэлтэй болж байгааг гадарласан АНУ-ын болон бусад үндэстэн дамнасан бизнесүүд Хятадад үлдэх эсвэл өөр тийш үйлдвэрлэлээ нүүлгэх эсэхээ шийдэж чадалгүй бараг хоёр жилийг ардаа орхижээ. “China+1” буюу аливаа эрсдлийн үед үйлдвэрлэлээ Хятадаас гаднаа өөр нэг газар руу нүүлгэх тактикийг олон компаниуд ашиглаж иржээ. Тэд ихэнхдээ Зүүн Өмнөд Азийн орнууд руу үйлдвэрлээ шилжүүлдэг.
Хурдан хугацаанд, зардал багатайгаар үйлдвэрээ нүүлгэе гэвэл Вьетнам, Тайланд, Бангладеш зэрэг улсуудыг сонгож байна. Харин илүү дэвшилтэт бараа бүтээгдэхүүний хувьд Өмнөд Солонгос, Япон, Тайван зэрэг улсыг сонгох нь зүйтэй юм. Хятадаас үйлдвэрээ нүүлгэнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм.
Гэхдээ байдал Хятадын тал руу эргэх бас нэг хөшүүрэг байгаа . Тэр бол 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль. Дональд Трамп одоо ихээхэн дарамтанд байгаа гэж хэлж болно. Улсынх нь худалдааны салбар ихэд хэлбэлзэлтэйн дээр, АНУ-ын бизнес эрхлэгчид Хятадтай хийж буй худалдааны дайнаас ихээнэн хохирол амсч байгаа учир Трампыг үүнд буруушааж байгаа. Мөн энгийн ард иргэд ч тэр Хятадад оноосон өндөр татварын зөрүүг энгийн татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж байна хэмээн үзэж байгаа юм. Тиймээс тэрбээр дахин сонгогдохыг хүсвэл дуртай ч дургүй ч Хятадтай зөвшилцөхөөс өөр аргагүйд хүрнэ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ