Ээлжит бусаар байгуулагдсан УИХ долоон сарын настай | News.MN

Ээлжит бусаар байгуулагдсан УИХ долоон сарын настай

Ээлжит бусаар байгуулагдсан УИХ долоон сарын настай

Ээлжит бусаар байгуулагдсан УИХ долоон сарын настай

Хуульч Н.Ариунболдтой цаг үеийн тулгамдсан, асуулт нэхсэн асуудлаар ярилцлаа.


УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах асуудал улс төрийн халуун сэдэв болоод байна. Та Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсэгт орж ажилласан хуульчдын нэг. Ер нь ээлжит бус сонгуулийг ямар тохиолдолд зохион байгуулдаг вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний харамсалтай үйл явдлаас хойш сонгуулийн эрх зүйн шинэчлэл эрчимтэй явагдсан. Түүний илрэл нь тус тусдаа хуулиар зохицуулагдаж байсан УИХ, орон нутгийн сонгуулийн харилцааг зохицуулж байсан хуулиудыг нэгтгэж, нэгдсэн нэг хуулийн тогтолцоог бүрдүүлсэн. Энэ хуулиар сүүлийн УИХ, орон нутгийн хурлын ээлжит сонгуулийг явуулсан.  Цэцийн захиалгат шийдвэрийг эс тооцвол Сонгуулийн тухай хууль нь эдгээр сонгуулийн харилцааг ямар нэг саадгүйгээр зохион байгуулах эрх зүйн үндэс болсон. Сонгуулийн тухай хуулийн 8.5-д зааснаар УИХ-ын бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгууль дараах тохиолдолд явагддаг.

-Тэгвэл УИХ хугацаанаасаа тарах асуудлыг та юу гэж үзэж байна. Г.Занданшатарын парламент бүрэн эрхээсээ татгалзах  ямар үндэслэлтэй вэ?

-Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. УИХ тарах харилцаа Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулагддаг. Парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй, засаглалын удирдлагыг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсны улмаас хуульд зааснаар эсхүл хариуцлага хүлээж сайн дураар тарах тухай Үндсэн хуульд заасан.

Тодруулбал, Үндсэн хуулийн 21.2-т зааснаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж үзвэл УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь эсхүл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

Түүнчлэн Ерөнхий сайдыг 45 хоногийн хугацааны дотор томилж чадаагүй бол УИХ өөрөө тарах эсхүл Ерөнхийлөгч тараах шийдвэр гаргадаг.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт улс төрийг төвөгтэй байдалд орууллаа. МАН-ын удирдлагууд бол ард нийтийн санал асуулга зэрэгцээд УИХ-аа тарааж, ээлжит сонгууль явуулах сонирхолтой байна?

-УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллага тарна гэдэг нь улс орны тогтвортой байдалтай салшгүй холбоотой. Тиймээс энэ асуудалд маш болгоомжтой, хариуцлагатай хандах шаардлагатай. УИХ тарна гэдэг нь хариуцлага хүлээж байгаагийн илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл  тухайн парламентад олонх болж байгаа улс төрийн хүчин буюу төрийн эрх барьж байгаа нам засаглах ямар ч чадвар, чадамжгүй болсон тохиолдолд авч хэрэгжүүлдэг эцсийн арга хэмжээ. Түүнээс биш ажлаа сайн хийсэн, мөрийн хөтөлбөрөө хугацаанаас нь өмнө биелүүлчихлээ дараагийн сонгуулиа ээлжит бусаар хийе гэдэг асуудал биш юм. Үүний үр дүнд дараагийн ээлжит сонгууль хүртэл түр хугацаагаар ажиллах парламент ээлжит бус сонгуулиар сонгогдоно.

-Тэгэхээр УИХ тарсан тохиолдолд ээлжит бус сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент 6-7 сарын настай гэсэн үг үү?

-Тийм. Энэ харилцаа сонгуультай холбоотой асуудал учир Үндсэн хууль, түүнд нийцэж гарсан Сонгуулийн тухай хууль, цаашлаад Улсын Их Хурлын тухай хуулиар тус тус зохицуулагдана. Сонгуулийн тухай хуулийн 8.3-т “Ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд тухайн сонгуулийн жил заавал явагдана” гэж заасан. Харин онцгой нөхцөл гэдгийг Үндсэн хуулийн 22.1-т заасан. Тухайлбал, үүнд улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй нөхцөл байдлыг хэлдэг.

Тиймээс хэрэв УИХ тарсан тохиолдолд энэ нь дээрх онцгой нөхцөлд хамаарахгүй, ээлжит сонгууль явуулах боломжгүй нөхцөл байдал ч биш тул 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль дараа жил явагдана. Өөрөөр хэлбэл, энэ харилцаа Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиар нэгэнт зохицуулагдсан.

-УИХ-ын гишүүний бүрэн эрх  дөрвөн жил шүү дээЭнэ хугацаа ээлжит бус сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүнд хамаардаггүй юм уу?

-Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчимтай. Ялангуяа парламентийн засаглалтай манай оронд засаглалын удирдлагыг гүйцэтгэж байгаа парламентийн үйл ажиллагаа тасралтгүй байх ёстой. Энэ үүднээс дараагийн ээлжит сонгуулиар парламент бүрдэх хүртэл ээлжит бус сонгуулиар парламентийг бүрэлдүүлэх нь зүй ёсны асуудал юм. Энэ нь УИХ-ын гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг зохицуулдаг зарчимтай ижил юм. УИХ-ын тухай хуулийн 6.5-д “Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.” гэж заасан байдаг.

Сүүлийн үед Сонгуулийн тухай нэгдсэн хууль маш их шүүмжлүүлж байгаа. Энэ хуулиас болоод УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгууль явагдаагүй гэж зарим гишүүд тайлбарладаг?

-Сонгуулийн тухай хууль УИХ болоод орон нутгийн хурлын сонгуулийн харилцааг зохицуулж байгаа бөгөөд зохицуулалт нь ижил. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиас хойш орон нутгийн хурлын нөхөн сонгууль 51 удаа зохион байгуулагдсан байдаг. Энэ олон удаагийн нөхөн сонгууль ямар эрх зүйн маргаангүйгээр зохион байгуулагдсан, төрийн жинхэнэ албан хаагч байсан иргэд нэр дэвшигчээр бүртгүүлээд, сонгуульд оролцсон тохиолдол олон бий. Гэтэл УИХ-ын нөхөн сонгуулийн нэр дэвшигчийг СЕХ бүртгэх эсэх асуудлаа шийдээгүй,  маргаан огт үүсээгүй байхад Цэц СЕХ-ны урдуур нь орж, зөвхөн УИХ-ын сонгуульд ач холбогдол өгч шийдвэрлэж байгаа нь Цэцийн гишүүний хараат байдлыг илэрхийлж байгаа юм. Дээрээс нэмэхэд 1992 оноос хойш 10 удаагийн УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явагдахад ЗГ-ын нөөц хөрөнгөөс санхүүжүүлж байхад Цэц юу ч шийдээгүй атлаа зөвхөн 42-р тойргийн нөхөн сонгуульд ач холбогдол өгч мөн шийдвэр гаргасан нь аргаа барсан, шалтаг өө хайсан Цэцийн ээлжит жүжиг юм болов уу даа. Үндсэн хуулийн хяналтын эрх мэдлийг ингэж хувийн, улс төрийн зорилгоор ашигладаг байдлыг зогсоохгүй бол мөн л захиалгат шийдвэрүүд ар араасаа гарч болзошгүй юм.

Ж.ЭРХЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-09-20 119.40.98.162

ovliin huitend yun songuuli ireh jil l sain songuulidatsgaae odoo UIH taraad yamar ch urdungui shuu

Avatar

Зочин 2019-09-20 103.26.194.222

Энэ гажиг манъяк юу гээд донгосоод байгаан.

Avatar

Монгол 2019-09-20 202.131.236.170

Ийм нөхөд МОНГОЛ улсыг самарна даа. ХХААХҮЯ-ны төрийн нарийн хиж байхдаа үнэнхүү мэдэхгүйгээ харуулж, 120000тн мах экспортод гаргана гэж Бурмаа сайд асан авгайтай хам хошигруулсаар дууссан. Төрд бүү ойртуул.

Avatar

Бигэр 2019-09-20 202.9.43.237

Манай улсад бусдаас хараат бөгөөд хамааралгүй иргэн нэг ч байхгүй. Амьдрахын тулд ажил олгогчоос авахуулаад аав ээжээсээ хамаралтай байдаг. Энэ хуульч нар хуулийг мэддэг мөртөө шаардлагатай үед огт дуугарахгүй. Өнгөрсөн хойно тийм байдаг,ийм байдаг гэж тайлбар хэлнэ. Энэ бол бусдаас хараат байгаагийн илрэл. Ээлжит бус сонгуулийн хугацаа нөхөн сонгогдсон гишүүний хугацаатай ижил юм бол УИХ ТАРАХ НЬ УТГАГҮЙ ЮМ БАЙНА.

Avatar

huuli medehgui nuhur 2019-09-20 183.81.171.2

Ene yostoi huuli meddeggui gar baina

Avatar

Зочин 2019-09-20 66.181.170.73

estoi A gui nohor bna,

Avatar

Иргэн 2019-09-20 64.119.23.247

Өө за за. Тэгвэл ээлжит сонгуулиа хүлээсэн нь дээр бус уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж