Түгжрэлийг шийдэх “superpower” | News.MN

Түгжрэлийг шийдэх “superpower”

Түгжрэлийг шийдэх “superpower”

Сүүлийн жилүүдэд комик номоос сэдэвлэсэн супер хүчтэй баатруудын тухай кинонууд ихэд алдаршаад байгаа. Яг одоо улаанбаатарчуудын хувьд түгжрэлийг шийдэх супер хүчтэй баатар байвал шууд хаанд өргөмжлөхөд ч бэлэн байна. Мэдээж тийм баатар байхгүй. Гэхдээ тийм супер хүч бол огт байхгүй биш байдаг юм байна. Энэ талаар эхнээс нь яръя.

Одоогийн байдлаар хүн төрөлхтөний 50 хувь нь суурин газарт амьдарч байна. Энэ тоо 2050 он гэхэд 75-80 хувьд хүрнэ гэж таамаглал байна. Тэгэхээр хот руу шилжин нүүх үзэгдэл зөвхөн Монголд болж байгаа үзэгдэл бус дэлхийн чиг хандлага аж. Хот хүмүүст илүү сайхан амьдрах, илүү олон хүнтэй танилцах, илүү сайн боловсрол олж авах гэх мэт олон боломжийг өгдөг учир гайхаад байх зүйл бишээ.

Өдгөө Улаанбаатар маань 1,4 сая хүнтэй дэлхийн 415 дахь том хот болжээ. Нийслэл маань томрохын хирээр бид хотжилтын түгээмэл асуудлуудтай эхнээсээ нүүр тулж байна. Тэдгээрийн нэг нь, мэдээж замын түгжрэл. Гэхдээ энэ түгжрэл гээч нь дэлхийн бүхий л том хотод тулгарч байдаг асуудал. Бид л түгжрээд байгаа юм биш. Гол нь асуулт нь тэд яаж шийдэж байна вэ?

Шийдэл нь ерөөсөө л машины хэрэглээг бууруулах. Машиныг гол тээврийн хэрэгсэл гэж тооцон аль болох олон машин багтаах, шингээх, явуулах байдлаар шийдэл хайх тусам машины хэрэглээ улам нэмэгддэг юм байна. Үүнийг “induced demand” гэж нэрлэдэг. Улаанбаатар хотод 2018 оны байдлаар 400-д мянган айл өрхөд 400-д мянган тээврийн хэрэгсэл ноогдож байгаа нь машины хэрэглээ хэт их байгааг харуулж байна. Машины өндөр хэрэглээ нь бидэнд ямар сөрөг нөлөө үзүүлдэгийг товч дурдахад.

 Эрүүл мэнд Таргалалт
Стресс
Аваар осол
Хүрээлэн буй орчин Агаарын бохирдол     (нийт бохирдлын 20%)
Дуу чимээний бохирдол
Эдийн засаг Бүтээмжийн алдагдал     (60-120 минут түгжрэл)
Нөөцийн үр ашиггүй зарцуулалт     (2018 он 407 сая USD)
Source:"Active Transportation Canada", 2011

Зөвхөн таргалалтыг аваад үзэхэд л машины өндөр хэрэглээ таргалалт хоёр шууд хамааралтай нь тогтоогдож байгаа. Манайд энэ талаар хийсэн судалгаа байхгүй тул олон улсад хийгдсэн судалгаанаас жишээ авъя.

Графикаас харахад америкчуудын зөвхөн 6% нь л явганаар, унадаг дугуйгаар, нийтийн тээврээр зорчдог ба үлдсэн хэсэг нь хувийн машинаар зорчдог байна. Гэтэл америкчууд таргалалтын хувь бусад бүх улсынхаас илүү буюу 32%-нь жингийн илүүдэлтэй байна. Эсрэгээрээ Дани улсын 50%-с дээш иргэд нь машины бус тээврийг ашигладаг ба таргалалт мөн хамгийн бага хувьтай байна. Машины хэрэглээ нь өөрөө худалдаж авахаас эхлээд бензин түлш, засвар гэх мэт маш их зардалтай байдаг. 2018 онд л гэхэд улаанбаатарчууд бид 64,000 авто машин импортоор авахад 407,000,000 америк доллар зарцуулжээ. Энэ их мөнгийг боловсрол болон орон сууц авахад зарцуулсан бол нийт эдийн засагт маш их хэрэгтэй байх санж.

1990 он хүртэл дэлхий даяар машинуудыг хөдөлгөөнд оролцох багтаамжийг нэмэх, замыг өргөсгөх, уртасгах чиглэлийн шийдлүүд туршигдаж байсан ч амжилт олоогүй юм. Харин машины хэрэглээг бууруулах чиглэлийн шийдлийг хэрэгжүүлж эхэлснээр нааштай үр дүн гарч эхэлжээ. Машины хэрэглээг бууруулдаг зарим аргыг жишээ болгож үзэхэд

1 Машины тоог хязгаарладаг Сингапур, Хятад
2 Дугаарын хязгаарлалт Бээжин, Манила, Сан Паоло, Мексик хот
3 Машин, дугуйг хослуулдаг Хятад, Канад, АНУ (zip car8 city bike)
4 Гол ачаалалтай замуудын татвар Стокгольм, Шанхай, Сидней
5 Бохирдол багатай бүсийг тогтоох Герман, Швед, Лондон зэрэг 80 гаруй хот
6 Ухаалаг апп Зогсоол, замын түгжрэлийг зохицуулах
7 Машины татвар Дани 180%, Норвег-100% байна.

Машинаар зорчих хэрэгцээг бууруулахын нөгөө тал нь явган, унадаг дугуй, нийтийн тээврээр зорчиход таатай хотыг байгуулах ёстой юм. Үүнийг алхахад таатай хот ч ( Walkable City) гэж нэрлэх нь бий.  Өөрөөр хэлбэл машинд биш хүнд зориулагдсан хот байгуулах явдал юм. Энэ дундаас явган буюу алхаж зорчихын ашиг тусыг дэлгэрүүлэн дурдвал.

 Эрүүл мэнд Өдөрт 30 м алхах буюу “шидэт 30”
Стресс тайлагдана, сэргэлт
Сэтгэн бодох чадвар сайжирдаг
Хүрээлэн буй орчин Ямар нэг сөрөг нөлөө байхгүй
Нийгмийн амьд харилцаа (livable street life)
Эдийн засаг Жижиглэн худалдаа хөгжинө
Нөөцийн үр ашигтай зарцуулалт (боловсрол, орон сууц)

Сүүлийн үед эрдэмтэд алхахыг ерөөсөө “superpower” гэж нэрлээд байгаа. Алхах нь эрүүл мэндэд сайнаас гадна алхах үед сэтгэл санаа тайвширч, стресс тайлагдаж,  тархи идэвхжин бүтээлч санаанууд төрдөг. Машинтай байх шаардлагыг  бууруулснаар суларсан  санхүүгийн нөөцийг боловсрол, орон сууц гэх мэт илүү чухал зүйлд хөрөнгө оруулах боломж нээгдэнэ. Тэгэхээр яаж хотыг алхахад таатай хот болгох вэ? Дэлхий даяар доорх түгээмэл аргуудыг ашигладаг.

1 Бүсчлэлээр дамжуулан хотыг нягтруулах Сургууль,үйлчилгээ ойр
2 Нийтийн тээврийг хөгжүүлэх Оновчтой, цэвэр, аюулгүй
3 Унадаг дугуйг дэмжих Дугуйн зам
4 Taxi-ны үйлчилгээ сайжруулах Цэвэр, найдвартай
5 Нийтийн талбайнуудыг оновчтой байгуулах
6 Хүн алхахад аюулгүй байх Гэрэлтүүлэг, эвдрэлгүй
7 Алхахад сонирхолтой байх Тоглоом, хөшөө, сандал
8 Хороолол дунд явган хүний зам гарцууд нээх
9 Мод тарих

Хамгийн эхний энгийн шаардлага бол хүн явган зорчиход аюулгүй байх ёстой. Энэ нь гэрэлтүүлгээс эхлээд, нүх эвдрэлгүй байх, элдэв хог, хаягдалгүй байх гэх мэт үргэжилнэ. Тоос шороотой, машин ирээд мөргөчмөөр, хог хаягдалтай замаар хэн ч алхахыг хүсэхгүй, хүүхэдтэй бол бүр ч үгүй. Машинаа унаад л явна. За мэдээж нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой. Өндөр хөгжсөн хотуудад олны танил болоод өндөр албан тушаалтанууд нь нийтийн тээврээр зорчих нь түгээмэл байдаг. Тийм л төвшинд нийтийн тээврийн чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Мөн нийтийн эзэмшлийн талбайнуудыг тохижуулан олноор байгуулах. Жишээ нь 23-р сургуулийн урд дорнын их найрагч Явуугийн цэцэрлэгт хүрээлэн байгаа газар ямар нэг орон сууц баригдсан байсан бол  одоо огт өөр дүр зураг харагдах байсан. Харин одоо хөгшин залуу гэлтгүй очих, түүгээр дайрч алхах дуртай газар болж. Энэ мэтчилэн дээр жагсаасан зүйлсийг хэрэгжүүлэх нь иргэдийг алхаж зорчих дур сонирхлыг нэмэгдүүлдэг.

Дэлхийд алдартай нэгэн жишээ дурдахад New York хотын удирдлага хамгийн их хүн цугладаг хамгийн ачаалалтай байдаг Time Square авто замын нэг талын хэсгийг  нь хааж  зөвхөн явганаар зорчдог болгосон байна. Энгийн ухаанаар бодоход машины замыг хааснаар маш их түгжрэл үүсч сөрөг нөлөө бий болох мэт. Гэтэл тэр хэсгийг машингүй гудамж болгосноор авто осол 63%-р буурч, эдийн засгийн эргэлт 11%-р өссөн байна. Явган зорчигчид өснө гэдэг нь эргээд тухайн орчны жижиглэн худалдааны бизнес өргөжин тэлэх сайн талуудтай байдаг.

Саяхан бид машингүй өдрийг зохион байгуулсан. Уг арга хэмжээг анх зохион байгуулахад иргэд төдийлөн ойшоохгүй, зарим нь бүүр эсэргүүцэж байсныг санаж байна. Гэвч жил ирэх тусам өргөжиж одоо Улаанбаатарчуудын хамгийн дуртай арга хэмжээнүүдийг нэг болжээ. Хот дотроо айж эмээхгүй, эрх чөлөөтэй алхан, тоглож наадахын үнэ цэнийг энэ өдөр л мэдэрдэг. Энэ өдөр л “аз жаргалтай Улаанбаатар” гэж ийм л байх ёстой байх гэж бодогддог.

Алхаж зорчсоноор бид нэг сумаар хоёр биш “хориод” туулай буудахын дайтай ашиг тус хүртэж болох нээ. Энэ нь түгжрэлийг бууруулаад зогсохгүй хувь хүний эрүүл мэнд болоод нийгэмд үзүүлэх ашиг тус нь асар их аж. Гайхалтай шийдэл биш гэж үү. Бүүр өдөрт 30м тогтмол алхах нь таны амьдралыг 7-н жилээр уртасгах боломжтой гэсэн судалгаа ч байна.

Тийм ээ, бид алхаж чадна, бидэнд “super power” байна, харин Улаанбаатар хотын удирдлагуудаас бид нэг л юм хүсье. Улаанбаатар хотыг маань хүнд зориулсан, алхахад таатай хот болгоод өгөөч ээ.

Анхаарал тавьсанд баярлалаа

Л.ОДСҮРЭН

"Хот Хөгжүүлэлтийн Шийдэл" ТББ-н тэргүүн

2019 оны 9 дүгээр сар 20

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

87 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-20 66.181.179.149

Нийслэлийн Хот хөлөвлөлтийн хэлтэс болон холбогдох төрийн байгууллагууд нь мөн шинээр баригдаж буй гүүр зам гарцуудад явган болоод дугуйн замыг төлөвлөхгүй байгаад их сэтгэл дундуур байна. Мөн шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн зам талбай ногоон байгууламж болон хүний хөдөлгөөн хааж хашаа хороо татахгүй байлгахад анхааран шаардлага тавьж хянадаг байх хэрэгтэй гэж бодож байна.

Avatar

Зочин 2019-09-20 66.181.179.149

Эдгээртэй санал нэгтэй байна. Миний бодлоор авто машины хэрэглээг бууруулах санлыг дэмжиж байна. Дундаа шээрлэн хэрэглэх ухаалаг апп хөгжүүлэх болон авто машиныг оруулж ирэх татвар болон ашиглалтын татварыг нэмэх нь зөв байж болох юм. Хэдийгээр машин хэрэгтэй ч нийтийн тээврийг тав тухтай болгож дундын автомашин, таксины үйлчилгээг хөгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

Avatar

Хотын иргэн 2019-09-20 202.126.89.155

Судалгаа шинжилгээтэй, мөн саналтай сайн нийтлэл болж. УБ хот маань шийдэл санал хайж байгаа буман асуудал байна. Нийтлэлд баярлалаа.

Avatar

Сарнай 2019-09-20 18.21.230.35

Хотын түгжрэл олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа ч нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал, чанарын асуудал болоод хувийн авто машины хэрэглээ нь үндсэн шалтгаануудын нэг юм. Иймд хот төлөвлөлтийн шийдлүүд, нийтийн тээврийг сайжруулах ажлуудыг харилцан уялдаатай, үе шаттай хэрэгжүүлэх нь чухал. Нийтийн тээврийг сайжруулах замаар хувийн автомашины хэрэглээг бууруулах, хотын замын сүлжээг явган болон дугуйтай иргэд зорчиход таатай болгох зэрэг ажлууд нь нэн тэргүүнд хэрэгжих боломжтой шийдлүүд юм.

Avatar

Зочин 2019-09-20 103.229.123.155

UB бол алхахад хамгийн төвөгтэй хот болоод байна. Энэ чухал асуудлын шийдлийг санал болгосон сайн нийтлэл байна.

Avatar

Сөүлээс 2019-09-20 121.155.28.236

Нээрээ тийм шүү овоо сайн гаргалгаа байна

Avatar

Зочин 2019-09-20 121.155.28.236

Дажгүй санаа байна дахин дахин уншлаа

Avatar

Болд 2019-09-20 66.181.177.96

Ёстой чухал өнцөг.
ХОТ БОЛ МАШИНД БИШ, ХҮНД ЗОРИУЛСАН байх ёстой.

Avatar

Од 2019-09-20 66.181.184.228

Дэмжиж бна. Хүмүүстээ биш машинуудад зориулж хот байгуулалтаа хийдэг нь буруу. Бүх зүйлд хэмжээ, даац гэж юм бий. Хязгаарлах хэрэгтэй. 10 литрийн түмпэнд 100 литр ус багтах уу? Хотжиж амьдрах хүсэлтэй юм бол хүн бүр дураараа дургихаа болихоос өөр аргагүй. Яагаад дугаар дуусчлаа гээд нэмж УАА сери задлаад тараагаад байдаг юм??

Avatar

Zochin 2019-09-20 202.126.88.132

Zuv shiidel bna

Avatar

Зочин 2019-09-20 202.9.44.122

Demjij bn

Avatar

Nara 2019-09-20 202.126.89.49

Saikhan bichjee

Avatar

Зочин 2019-09-20 202.55.183.108

odoo ch saikhan alkhakhd nice bna daanch ed khuitend khetsuu shuudee

Avatar

Хонгороо 2019-09-20 103.57.94.62

Сайхан санаанууд байна дэмжиж байна

Avatar

Зочин 2019-09-20 49.0.156.66

Гэрээсээ гараад алхая гэж бодохоор машин замаар л алхдаг. Явган хүний зам, дугуйгаар зорчих замтай бол машины хэрэг ч байхгүй л дээ. Яагаад гэвэл алхаад 30 минут яваад ажилдаа хүрдэг. Сүүлийн үед машинаар ч 30 минут явдаг болоод байгаа.

Avatar

Зочин 2019-09-20 202.21.116.90

Mash zov sanaa shiidluudiig devshuulsen bna. Edgeer shiidliig tor niisleliin udirdlaguud tusgan avch amidrald heregjuuleesei. Amjilt husye.

Avatar

Зочин 2019-09-20 66.181.165.242

Маш гоё санаа санаачлага байна, Дэмжиж байна, Үнэхээр хот маань алхахад цэвэр бас зам харгуй нь сайхан бол эрүүл мэндээ ч бодсон алхаад ажлаа амжуулахад болмоор, бид унаагаар зорчих шаардлагатай бол нийтийн тээврийн орчин нөхцөл үйлчилгээ нь сайн байвал машин унах шаардлагагүй манай хотод, Дэмжиж байна.

Avatar

Uyanga 2019-09-20 202.126.88.69

Demjij bn. Duguin zam, yavgan zorchigchiin zamtai, gereltuuleg saitai, ayulgui orchintoi bolchvol humuus mashinaas tatgalzaj ehelnee

Avatar

Зочин 2019-09-20 66.181.161.38

Зөв санал байна

Avatar

Зочин 2019-09-20 66.181.161.67

Зөв зөв гол нь дэс дараалалтай арга хэмжээ авч зөв баг бүрдүүлж ажил болгох нь чухал

Avatar

Бадамзул 2019-09-20 150.129.142.125

100% санал нийлж байна. Хотыг бүсчлэлд оруулж хөгжүүлнэ гэдэг санаа бол хотын насжилт, алс ирээдүйг эрүүл зөв байлгах боломжтой маш зөв шийдэл гэж бодож байна. Би хотын уугуул иргэн хэдий ч хэзээ ч машинтай байгаагүй. Сургууль, ажилдаа ойрхон нүүж амьдрах замаар түгжрэлтэй холбоотой олон асуудлаас хол байсаар ирсэн. Иргэддээ ээлтэй хот бий болох цагт хүмүүсийн хариуцлага, өөриймсөг хандах байдал хүртэл өснө гэж бодож байна. Одсүрэнгийн энэхүү судалгаатай, үндэслэлтэй артикл 👍🏻

Avatar

Зочин 2019-09-20 202.126.88.227

Дэмжиж байна!

Avatar

Галаа 2019-09-20 202.9.42.112

Энэ нь их зөв шийдэл санагдлаа. Түгжрэл утаанаас холдохын тулд бид нийтийн тээвэр хөгжүүлж, өнөө цагт хамгийн хэрэгтэй хувь хүний эрүүл мэндийг дэмжсэн явган зорчигчийн зай зурвас хөгжих. Дэмжиж байна

Avatar

Bolor 2019-09-20 103.26.195.242

Mash zuv zuitei saihan sanal devshuulsen bna. Hunee bodson eeltei hot baiguulhad boduushtai zuil, bodit barimtuudiig sain oruulsan sanagdlaa. Hotiin udirdlaguud min ene hunii bichsenees baga ch gesen sanaa avch ene ih mashin tugjreliig buuruulhad dorvitoi alham yaraltai hiigeech! Niitiin teevriig tsever, tsemtsger hurteemjtei bolgoj uguuch gej irgen huniihee huvid hicheenguilen husei!

Avatar

Оюунханд 2019-09-20 66.181.161.104

Дэмжиж байна. Алхах боломжтой байвал алхаад л байна. Манай Яармагаас хотруу ороход алхах газар байхгүй үнэн хэцүү. Заавал машин эсвэл автобусаар явах шаардлагатай байдаг. Алхах гоё модтой, гэрэлтэй замтай болмоор л байна.

Avatar

Ганжигүүр 2019-09-20 64.119.17.243

Сайхан санаа байна, дэмжиж байна

Avatar

Chingis 2019-09-20 64.119.17.243

Estoi dajgui sanaa bna shu amjilt husie demjij bna

Avatar

Амгалан 2019-09-20 66.181.176.62

Дэмжиж байна. Маш зөв.

Avatar

deegi 2019-09-20 64.119.17.243

Zow sanaa bnoo

Avatar

Chinggiz 2019-09-20 64.119.17.243

Estoi dajgui sanaa bna amjilt

Avatar

deegi 2019-09-20 64.119.17.243

Санал нэг байна. Ингээд судалгаатай, шийдэлтэй ажиллавал болохгүй зүйл үгүй!! Хотын удирдлагууд дэмжээд дэмжээд явчихаасай!!! 🙏👏👏👏

Avatar

Sanaa 2019-09-20 202.21.124.130

Zow sanaa bnoo

Avatar

Зочин 2019-09-20 202.21.124.130

Good idea ,

Avatar

Sunny 2019-09-20 66.181.161.105

Санал нэг байна. Ингээд судалгаатай, шийдэлтэй ажиллавал болохгүй зүйл үгүй!! Хотын удирдлагууд дэмжээд дэмжээд явчихаасай!!! 🙏👏👏👏

Avatar

Зочин 2019-09-20 64.119.20.17

Zuitei sanaa.

Avatar

Sunny 2019-09-20 103.229.122.100

Zov zov garts garfalgaa bolgoniig heregjuulj uzeed bodit ur dund hureh heregtei

Avatar

Zochin 2019-09-20 66.181.161.114

Saihan niitlel baina. Tun onchtoi sanaanuud denshuuljee

Avatar

Зочин 2019-09-20 66.181.169.74

Zuv demjij bn

Avatar

ss 2019-09-20 202.9.42.184

zuw

Avatar

Номун 2019-09-20 66.181.161.114

Нийтлэлд дурьдсанчлан нийтийн тээврийг хүртээмжтэй, сайн хөгжүүлэх нь энэ их утаа, түгжрэлээс ангижрах, агаарын бохирдлыг бууруулах боломжийг бидэнд өгөх юм. Гоё нийтлэл бичжээ

Avatar

Наранцацрал 2019-09-20 66.181.161.5

Сайн судалгаатай зөв шийдэл байна шүү! Дэмжиж байна

Avatar

Bgl 2019-09-20 202.21.124.130

Zuv sanaa bna demjij bna

Avatar

Zochin 2019-09-20 66.181.189.55

Alsaa harsan talaasaa bol zuw untsug bn.

Avatar

Зочин 2019-09-20 202.179.22.198

маш их таалагдлаа.хэрэгжвэл тун таатай зөв шийдэл

Avatar

Зочин 2019-09-20 202.126.89.144

Mash zuv shiidel sanal bolgson bn. Hotiin zahirgaa Ene tbb tai hamtran ajillah heregtei yum bn

Avatar

Аагий 2019-09-20 66.181.161.102

Энэ тун давгүй санаа дэвшүүлсэн байна ш дээ. Аваад хэрэгжүүлчихдэг хотын удирдлага гараад ирээсэй.

Avatar

Зочин 2019-09-20 103.57.95.173

сайхан санаа байна. дэмжиж байна.

Avatar

Armana 2019-09-20 139.5.218.108

ih dajgvi sanaa bnaa demjij bn shvv

Avatar

зочин 2019-09-20 202.179.26.253

Сайхан уриалга байна. Хэрэгтэй хүнд нь хүрээд шийдэл болоосой

Avatar

Bagi 2019-09-20 202.21.103.18

Sain baina

Avatar

Лхагваа 2019-09-20 103.57.94.62

нэг хэсэг хашаа буулгаад явган хүний зам чөлөөлөөд байсан. Түүнийгээ сайн үргэлжүүлмээр байна.

Avatar

Зочин 2019-09-20 103.57.94.62

Сайхан саналууд байна. Зардал багатай хэсгээс нь хэрэгжүүлээд эхэлбэл

Avatar

Seouls 2019-09-20 121.160.20.193

Dajgui sanaa bn

Avatar

Иргэн 2019-09-20 202.9.44.8

Явган алхах нь эрүүл мэндэд үнэхээр сайн. Би өөрөө үргэлж алхдаг. Хүмүүс ч их алхдаг болсон. Миний бодлоор яах аргагүй машин унах хэрэгцээтэй албуудынхан машиаа унаад бусад дарганцарууд явган алхдаг болбол түгжрэл тодорхой хэмжээгээр буурах байх. Нийслэл хотын дарга ч явган алхаж ажилдаа ирж очих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-09-20 66.181.161.100

Bas l zov untsog shuu….

Avatar

Зочин 2019-09-20 203.91.112.133

Алхаад явах гэхээр ганц хоёр алхаад архичин согтуу хүмүүс таардаг ш дээ, алхахад таатай болгоод өгвөл сайн л байна

Avatar

Зочин 2019-09-20 202.9.42.237

Түгжрэлийг багасгах зөв шийдэл бол их дээд сургуулиудыг хотоос гаргаж аймаг руу шилжүүлэх. Үүнийг дагаад олон олон үйлчилгээний газрууд явна энэ хэрээр хөдөлгөөн багасч түгжирэлгүй болно. Дээр энэ олон газрын бараа түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явуулах

Avatar

Зочин 2019-09-20 202.9.42.187

Бүх дэлхий даяараа 9,22-нд Car free day гэж тэмдэглэдэг уламжлалтай. Хошногон дээрээ тэнгэрийн тамга хөх толботой төрсөн гээд ганцхан Монголд л энэ өдрийг 7 хоногийн өмнө 9:15-нд тэмдэглэсэн. Ямар хэрэг байна аа. Үхэр монголчууд япон солонгос хуучин машины хогийн цэг болсноо мэдэхгүй бусдаас онцгойрж сондгойрч байгаа царай нь энэ гээд цаана чинь дэлхий та нарыг шоолж байна.

Avatar

Зочин 2019-09-20 103.229.121.180

Машин үйлдвэрлэдэг, өдөрт 10 саяас дээш хүн орж гардаг хот ч дугаарын хязгаарлалт байхгүй. Сайн дураараа хязгаарлуулаад татварын гм хөнгөлөлт эдэлдэг. Буруу рультэй машин больё, замын хөдөлгөөний дүрэм яасан ч таарахгүй байна. Монгол улсын замын хөдөлгөөнд 2р эгнээнээс эргэх, эргэх эгнээнээс чигээрээ явах гэсэн юм байхгүй биздээ. Том автобус, шаланз гм урт машин бол ойлгоно. Гэтэл буруу рультэй машинтай хүмүүс 2 р эгнээнээс эргээд байгаа нь ямар учиртай юм бэ, өөрт нь амар байна гэсэн үг биздээ

Avatar

Зочин 2019-09-20 66.181.185.103

Niitiin teevriin uilchilgeenii chanar yalanguya ariun tsever ba joloochiin huviin ariun tsever mash muu bna. Nuuree ch ugaagaagui hogiin tseg deer shonojin noirgui holborch honood ajildaa irsen yum shig hir dag bolson navsaij salbarsan huvtsastai hamraa uhaad omdniihoo tsahilgaaniig ch tataagui hun harahiin argagui joloochiig onoo ogloo zaisangaas dunjingaraviin chigleld yavj baihiig harav.

Avatar

Дава 2019-09-20 124.158.126.184

Нийтийн тээврийг л сайжруулах, бүх цэцэрлэг сургуулийг автобустай болгох хэрэгтэй. Нийтийн тээвэр сайжраагүй үед алхуулах бол ер нь л хэцүү шүү. Нийтийн тээврийн гол асуудал нь халаасны хулгай, жолоочийн сургалт мэргэжлийн байдал. Ер нь ангилалтай болгоод 500-гийн1000-ын ч юмуу 2 зэрэглэлтэй автобустай болчихвол бас болмоор ч юм шиг санагддаг.

Avatar

Зочин 2019-09-20 124.158.126.184

Гарыг нь тайрдаг ч юмуу халаасны хулгайтай л хатуу тэмцмээр байгаа юм.

Avatar

Зочин 2019-09-20 66.181.185.103

Ene 6avgan hunii zamuudaa butsaaj avah heregtei bna. Ih Mongol Ulsiin gudamjind bairlah Orgil hudaldaanii tov tsaashlaad Sakuraa villa yavgan hunii zamiig ter chigeer ni butneer haaj mashinii zogsool hiigeed yavgan hun gardag jijighen gartsiig hurtel tomroor haachaad surguuli tsetserlegiin huuhed zoohod yalt ch ugui toirch zaisangaas irj baigaa mashinii gol zam ruu orj alhah shaardlagatai bolood bna.

Avatar

Зочин 2019-09-20 64.119.26.19

Tegsh sondgoigor orolzuulbal hamgiin zow garz

Avatar

Зочин 2019-09-20 103.14.36.18

Манайх шиг хүйтэн сэрүүн амьсгалтай газар алхана гэдэг нь тийм ч амар юм биш шүү, дулаан уур амьсгалтай байсан бол өөр хэрэг, өвлөөс бусад улиралд манайхан алхдаг болсон шүү дээ ер нь.

Avatar

ШИЙДЭЛ БОЛ ЭНЭ 2019-09-20 202.179.24.58

ТӨМӨР ЗАМ БОЛОН БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ БҮХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАА ХОТООС ХОЛХОН ГАРГААЧ… ШИЙДЭЛ НЬ ЭНЭ

Avatar

Зочин 2019-09-20 66.181.183.86

zam ded butecee saijruultal tegsh sondgoogoor hodolgoond orolcyo demjeeree

Avatar

Зочин 2019-09-20 122.201.31.6

Энэ шийдлүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлж эхлээсэй, явган хүн явах гарцуудыг нээмээр байна, бүх хорооллууд хашаа барьчихсан болхоор алхаж болохгүй, хэт их тойрдог учраас хүүхдээ машинаар зөөгөөд байна

Avatar

Зочин 2019-09-20 64.119.20.45

МАШИН УНАМААР БАЙГА БОЛ МӨНГӨ ТӨЛ ЗАРЧИМААР ТҮГЖРЭЛИЙГ ШИЙД.ТЭГЭЭД ТЭР МӨНГӨӨР НЬ ЗАМАА БАРЬ.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-09-20 202.9.42.87

одоо бид зөв замд орох гээд байна ХОТ ӨӨРӨӨ МАШИНАА ХАЖИГЛААД ЭХЭЛЛЭЭ ХОТ ӨӨРӨӨ АМЬД СУБЬЕКТ ГЭЖ ОЙЛГОХ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ДОЛОО ХОНОГТ 2 УДАА БАЙГААД АМРАЛТИЙН ӨДРУУДЭД БҮР ТЭГШ СОНДГОЙ БАЙВАЛ ГОЁ БОЛНО АМРАЛТИЙН ӨДӨР ӨГЛӨӨ 10 ОРОЙ .18 хүртэл ХЯЗГААРЛАХ ТЭГЭЭД АЛЬ БОЛОХ МАШИН УНААД БАЙМААРГҮЙ Л НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ А БҮСРҮҮ ЗААВАЛ ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БА ЗАМЫН ТАТВАР 200 1500 мянга ХОТЫН ИРГЭНИЙ ТАТВАР БАС АВДАГ БАС АВАХ

Avatar

Зочин 2019-09-20 103.229.176.130

өдөрт 30м тогтмол алхах … гээд алдаатай биччихсэн юм байх даа !??

Avatar

Зочин 2019-09-20 64.119.18.96

ХОТЫН ТӨВИЙН СУРГУУЛИУДАД АВИЛАГА ӨГЧ ОРСОН ХАРЯАЛАЛЫН БУС ХҮҮХЭД БҮР НЭГ МАШИН УНАЖ ИРЖ БУЦДАГ .

Avatar

далай 2019-09-20 124.158.120.30

замын хэмжээ тогтмол жил ирэх бүр машины тоо нэмэгдээд байдаг одоо яах вэ бүсд хуваагаад тэгш сондгойгоор нь явуулах нийтийн
тээвэрээ сайжруулах хэрэгтэй 14 хоногоор туршаад үзээч явсан тэнэг дээр гэдэг дээ

Avatar

зочин 2019-09-20 122.201.31.6

нэмэргүй дээ, ихэнх айл 2 машинтай, байхгүй хүмүүс удахгүй нэмж аваад бас дахиад илүү түгжирнэ

Avatar

Зөв 2019-09-20 202.131.245.34

Сайхан судалгаатай, ойлгомжтой бичсэн байна. Маш зөв. Ер нь хотын төвийн 2 км радиусыг машингүй бүс болгоё оо.

Avatar

mgl 2019-09-20 202.9.42.44

Хувийн машинаараа такси хийдэг (Дархан, Орхон, Төв аймгийн машинууд такси хийж байна), сургуульд хүүхдээ зөөдөг, зөвхөн ажилдаа ирэх очихдоо машин унадаг гээд бид өөрсдөө шийдэж болох боломж зөндөө. Дээр машин тоос маш ихээр босгож агаарын бохирдлыг эрс нэмэгдүүлж байгааг хэн ч тоохгуй юм.

Avatar

1111111 2019-09-20 203.91.119.163

Ядаж хотын төвөөр алхахад таатай байдаг бол /Шороо тоос багатай, ногоон байгууламж сайн, цэвэрхэн, хангалттай өргөн явган хүний замуудтай/ төмрийн хог авч унаад байхгүй л дээ

Avatar

Зочин 2019-09-20 64.119.26.19

Hudlaaa L tegdeg ingedeg geed neg ih onol yarisan humuus, tegeed yag odoo yaah yostoi shuud heregjuuleej

Avatar

Зочин 2019-09-20 103.229.176.130

Л.Одсүрэн маш зөв бичсэн байна , УБ-ын удирдлагууд нээрээ л хамгийн түрүүнд явган явахад, алхахад таатай орчинг л бий болгож өгмөөр бна. Одоо бол зарим хүмүүст автобусаар явсанаас алхсан нь илүү хурдан ажил, гэртээ хүрэхээр байна. за машин унасан хүн бол бүр ч удаан явна. явна ч гэж дээ, түгжрэнэ

Avatar

Зочин 2019-09-20 43.242.243.114

mashingui odor uher mal shig yumnuud l iish tiishee davhildaad huuhduud duguind dairuulah shaham baisan, yadag zamiin ursgalaa dagdag baigaa da

Avatar

Зочин 2019-09-20 202.70.34.70

УЛААНБААТАР ЖИЖИГ ХОТ ШҮҮ ДЭЭ. АЛХАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-09-20 174.204.14.245

Wow, demjij baina

Avatar

Зочин 2019-09-20 103.229.176.130

тэр машингүй өдрөөрөө дугуй-унасан-оркуудаа журамладаг болмоор юм даа, дэг журам, чиг урсгал гэж юуч байхгүй энэ оркууд чинь талаас талаас давхиж ирж хүүхэд мөргөчих гээд байх юм

Avatar

Зочин 2019-09-20 103.229.121.180

Пүүз, ретүз, дугуй, хүүхдийн тэрэг, хар шил гэж универсалдаад гэр хорооллын өтгөн шингэн, машины тос масло гоожсон зам дээр сууж, хэвтэж сельфидээд фб аа чимдэг өдөр нь юм гэсэн шүү. Зам дээрээ тойрч суугаад хоол ундаа идээд, мах шарж идээд үр бүтээлтэй өнгөрөөх байлгүй. Ажилтай хүн байдаггүй байх л даа.

Avatar

Монгол хүн 2019-09-20 202.179.30.30

Орчин үетэйгээ хөл нийлүүлсэн мэдээлэл.

Avatar

ямбий 2019-09-20 66.181.181.164

ЭНЭ БҮТЭХГҮЙ САНАА БАЙНОО

Avatar

Зочин 2019-09-20 103.57.95.173

Saikhan sanaa bn Demjij bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж