Матвал шагнана | News.MN
Матвал шагнана

Азийн чээжинд ардчиллын баянбүрд болж гайхагдаж байсан Монгол Улс  матаасчдын эх орон болж “алдарших” нь ээ.

Хэд хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар авлигын тухай "матвал"  10 хувийг нь шагнал болгож өгөх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн бол Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөлөгч Ч.Гантулга нүүрс түлж байгаа өрхийн тухай "матсан" иргэнийг сайжруулсан түлшээр урамшуулах болсноо зарлав.  Матаасаар өрсөлдөгч нэгнээ унагаж, шоронд ч суулгаж чаддаг байсан Ардын намынхан орчин цагт ард түмнээ ийм нэг адгийн аргаар амьдрахыг хуулиар, журмаар  зохицуулахаар оролдож байна.  Ийм хөгийн цаг үе ирэх юм чинээ хэн санах билээ.

Гэхдээ хэлчихье, гэр хороололд ажилгүй, орлогогүй иргэд олон ч биенээ матаж амьдрах улс биш. Идэх хоолгүй байсан ч ийм адгийн аргаар амьдралаа залгуулахгүй.  Байгаа түлшээ хувааж түлээд өвлийг давахын төлөө зүтгэнэ.

Уг нь ажил мэддэг удирдлагатай байсан бол матаасаар биш хэл ам татлаад байгаа сайжруулсан түлшнийхээ чанарыг яаж сайжруулж, түүхий нүүрснээс дутахгүй илчтэй болгох вэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой юм. Гэтэл огт хөдөлсөнгүй. Ганц удаа ч болов гэр хороололд очоод тэрхүү түлш нь асаж байна уу, уугиж байна уу. Чанар нь үнэхээр түүхий нүүрсний хэмжээнд хүрэхгүй байна уу, чанартай байхад нь мушгиад муучлаад байна уу гэдгийг  шалгасангүй. Хэдэн хурган дарга нарынхаа үгээр үг хийсээр өвөлтэй золгох боллоо.

Улаанбаатар хотын гэр хороололд өнөөдөр 220 мянган өрх амьдарч байна. Нэг өрхөд хамгийн багадаа гурван бүл байгаа гэж тооцвол 600 мянга хол давсан иргэний өвөлжилтийн асуудал яригдаж байна гэсэн үг.

Түүхий нүүрс хэрэглэх нь агаар орчныг бохирдуулахаас эхлээд учруулж байгаа хохирол нь их тул хэн ч түүнийг түлэхийг хүсдэггүй. Гагцхүү  сайжруулсан түлш нь түүхий нүүрсийг орлож чадахгүй байгаа учраас чанарыг нь сайжруулаад өгөөч, олдоцыг нь нэмэгдүүлээд өгөөч л гэдэг хоёр зүйл хүсэж байгаа.  Гэтэл сайжруулсан түлш худалдаанд гарсан үеэс л олддоггүй ховор эд байсан, одоо ч тийм л байна. Нэг хүнд хоёр шуудайнаас илүүг худалдахгүй. Шуудай ч гэж дээ томхон торны хэмжээтэй л уутанд савласан түлш. Нялх хүүхэдтэй айл уг түлшийг өдөр бүр очиж авахаас аргагүй ажил нэмж байна.  Ядаж хүрэлцээтэй болгож болно доо.

Өнөө жил илүү сартай намартай тул хүйтрээгүй , налайсан намар үргэлжилж байна. Харин ид өвлийн үе ирэхэд өнөөдрийнх шигээ нэг айлд хоёр уутнаас илүү сайжруулсан түлш худалдахгүй гэвэл иргэд юу түлэх вэ. Осголтой нь биш дээ.  Амьдрахын төлөө  нэг юм түлж л таарна. Өнгөрсөн өвлөөс нь үлдсэн  нүүрс байгаа бол түүнийгээ түлж дулаацна. Нүүрсгүй нэг нь бакрышик, өөр бусад түлж болохоор юу байна,  түүнийг түлж хүйтнийг давахыг оролдоно.

Өөрөөр хэлбэл, түлшээ хангалттай бүрдүүлээгүй цагт юу ч амлаад, матаас ч байна уу, ямар нэг арга хэрэглээд бүтэхгүй.

Өнөөдрийн байдлаар  “Тавантолгой түлш” компани 180 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэн нөөцөлсөн тухай мэдээлэл бий. Энэ бол өвлийн улирал ирэхэд нэг сар гаруй хугацаанд  хэрэглээд дуусах түлш.  Хоёр сар түлэхэд хүрэлцэнэ гэж албаныхан яриад байгаа. Илч муутай түлшийг ахиу хэрэглэхээс аргагүй болдог. Тиймээс нөөцийг нэмэгдүүлж, худалдан борлуулах газрыг олон болгоход анхаарч, нэг хүнд хоёроос илүү шуудай сайжруулсан түлш зарахгүй гэдэг хоцрогдсон аргаа зогсоохгүй бол өнөөдрийн энэ журам иргэдийг чирэгдүүлж гүйцэж байна.

Чирэгдэлгүй,  хүрэлцээтэй байж гэмээнэ сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрнэ. Өнөөдөр картын барааны үе биш шүү дээ. Шилжилтийн үед хоол хүнсээ грамлаж, нэг айлд төдий хэмжээтэй мах, гурил өгнө гээд хэмжээ заачихсан. Түүнээс илүү хэтрүүлдэггүй байсан гэсэн. Дэлгүүрийнх нь лангуу хов хоосон. Түүн шиг нийгэмд буцааж аваачих гээгүй л юм бол түлшээ хүрэлцээтэй болгоход анхаар. Энэ нэг матаас зэрэг юмаа ч бас зогсоохгүй бол элэг доог болж гүйцэх нь. Бас түлш асахгүй байгааг нэг бол зуухны муу, яндангийн хөө рүү "чихдэгээ" ч больчих.

Г.ХОРОЛ

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Соогий 2019-09-20 103.9.90.130

Тэр сайжруулсан гээд байгаа түлш нь үнэхээр чанар сайтай, түгээлт борлуулалт хангалттай, утаа бага гаргадаг л юм бол юунаас айж бэмбэгэнэж цагдаа, тагнуулдаа хүрэх билээ. Өөрсдийн алдаа дутагдал, булхай ногоо далдлах гэж арга ядсандаа л ийм арга хэмжээ авч байгаа байхдоо. Утаа, агаарын бохирдлын эсрэг гэж санаачилж байгаа ажлууд, төсөл арга хэмжээнүүдэд зарцуулсан мөнгө бараг өдийд нийслэлд гэр хорооллын гэх айл байхгүй, бүгдийг орон сууцжуулсан байх байсан даа. Больмоор юм. Энэ өвлийг яаж дав

Avatar

ШУДАРГА 2019-09-20 183.81.171.2

ХУЛГАЙЧДИЙГ МАТАХГҮЙ Л БОЛ НИЙГЭМ ЦЭВЭРШХГҮЙ БАЙНА ,, ЯЛАНГУА ИХ ГАРЫН ХУЛГАЙЧДИЙГ ИЛЭРҮҮЛЭН МАТАЖ ШАГНЛАА АВЦГААЯ,,, 10Н ХУВЬ БАГА БИШ ШҮҮ ,,,

Avatar

Оогий 2019-09-20 49.0.212.68

Хурдан орон сууцжуулах хэрэгтэй болохоос элдэв хэрэгтэй хэрэггүй юм сэдээд яахын. Нэг хэсэг зуух шахсан, хичнээн ч янзын түлш шахав, болих болоогүй юу

Avatar

Зочин 2019-09-20 124.158.109.140

Хорол хорлонтой юмаа бичиж л сууна уу? Гэмтэн хулгайч нартай үгсээрэй гэсэн шиг соносогдож байна. Мэдээлэл бас шагналтай байх нь Америкад ч бий. Бин Ладен, түүний хүүгийн тухай мэдээг их мөнгөөр үнэлсэн байсан.

Avatar

Зочин 2019-09-20 202.126.89.174

Тэгээд яахын хулгайч гарыг матахгүй идүүлж уугаал байлгаад байх уу? Хулгайчийн гар хөл нүүрсээр далайлгаж байгаад авилга хулгайгаа үргэлжлүүлж хийх санаатай.

Avatar

Зочин 2019-09-20 202.131.245.243

Монголд ажил хийх хүн олдохоо байсан. Матаасаар л амьдардаг боллоо.

Avatar

Зочин 2019-09-20 202.131.245.243

Матаас, шантаажаар л хоолоо олж иддэг бүхэл бүтэн нийгмийн давхарга бий боллоо. Яана даа, одоо?

Avatar

dfg 2019-09-20 66.181.161.83

horoloo tanai hajuu ail bainga haimer rezen gutal shaaagaad baibal chamd goe uu

Avatar

Зочин 2019-09-20 209.89.142.82

Шүгэл үлээх буюу whistle blowing соёл бол байдаг зүйл. Харин Монголд үүнийг матаас гэж ойлгох юм? Сэтгүүлч нар хөгжих болоогүй л байна даа. Муу зүйлийг мэдээллэхгүй яах юм? Авилгалыг мэдээллэж, хариуцлага тооцож байж бууруулдаг.

Avatar

МАТААСЧИН 2019-09-20 202.21.108.67

Худал юмыг үнэн юм шиг ховлохыг матаас гэдэг харин буруу юмыг хэлэхийг "Бурууд нүд хурц" гэдэг юм даа. За яахав бурууг бусдад хэлэхийг Матаас гэж хэлж байгаа бол Би МАТААСЧИН БОЛМООР БАЙНА

Avatar

ДУРГУЙ 2019-09-20 27.123.215.222

ЮУН МАТААС ВЭ ЭНЭ БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ЗАН БИШ МОНГОЛЧУУД ХҮН МАТДАГ МУУ ХЭЛДЭГ ХҮН МУУТАЙ ХҮНД ЯСНЫ ДУРГҮЙШТЭЭ БАЛИАР ЮМ БИЧИХЫН

Avatar

Tr 2019-09-20 103.229.121.127

Юун матаас? Иргэд харилцан бие биедээ хяналт тавих гэж энийг хэлдэг юм. Орк сэтгэлгээнээсээ эхлээд салчихаад дараа нь элдэв юм сараач.

Avatar

Зочин 2019-09-20 202.21.96.212

МАН-ын хөлдүүснүүдээс юу ч хүлээгээд хэрэггүй л байсан шүү дээ. Шахмал түлшнээс болж наадуул чинь улс төрөөс арчигдах байх. Шахмал түлшээ хангалттай үйлдвэрлэж чадаагүй. Ямар ч хүн хүссэн хэмжээгээрээ шахмал түлшийг мөнгөө төлөөд авдаг байх ёстой байсан. Яг түүхий нүүрс шиг. Тэгж чадаагүй ш дээ энэ хөлдүү тархинууд. Одоо яг НКВД үеийнх шиг матаачдыг урамшуулдаг завхрал руу яваад орчихлоо. Чааваас даа хахахахаха

Avatar

MGL 2019-09-20 103.229.178.2

Нүүрс түлэхээс илүү хувилбар санал болгож, зах зээлийн зарчмаар нь явуулах хэрэгтэй дээ. Ийм буруу болон хүчиндэх аргаар явах нь зарчмын хувьд буруу

Avatar

Зочин 2019-09-20 66.181.185.103

Avilgal avahdaa aihgui baigaa yum chini mahiital ni matah heregtei. Ovoo boagoogui bol shaazgai haanaas suuh ve.

Avatar

Зочин 2019-09-20 150.129.143.31

mataas gej huniig horlohiin tuld hemgui huniig gemtei bolgoj meduulehiig heldeg yum. harin busdiig horlood baigaa huuli durem sanaataigaar zurchuud baigaa uildliig ilruu;l medeelsen bol irgenii uurgee bieluulsen gej shagnah n zuv

Avatar

зочин 2019-09-20 59.153.84.210

утаа багатай сайжруулсан түлшийн зохистой зөв хэрэглээг нийгэмд тлүү сайнаар сурталчлахын оронд матаас нтр гэж дандаа буруу талаас нь турхирсан нэр ойлголт өгч ингэж бичиж байгаа сэтгүүлч нарыг яах вэ? хэлэх ч үг алга даа өөрөө ч бас утаан дунд хордохыг хүсэхгүй байгаа байлгүй дээ сэтгүүлч юмаа бодож байж мэдээлэлээ хүргэвэл таарна

Avatar

zochin 2019-09-20 66.181.185.48

KHARIN CH TER MATAAS GEED BAYGAA ZUYLIINKH NI SHAGNALYG NI NEMEKH KHEREGTEY . KHORLOO GUAY b** KHORLON SUYTGEKH AJIL KHIIGEED BAY

Avatar

zochin 2019-09-20 66.181.185.48

KHARIN CH TER KHOROLMAA GUAYN MATAAS GEED BAYGAA ZUYLIIN SHAGNALYG NI NEMEKH KHEREGTEY.

Avatar

Иргэн 2019-09-20 202.21.116.78

Энэ Хорол гэх нөхөр юу гэчихэв ээ??? Буруу юманд иргэдийн мэдээлэл маш чухал шүү дээ

Avatar

Зочин 2019-09-20 202.21.100.210

Муу муухай юмыг мэдээлэх нь зөв шүү дээ. Юун матаа энэ тэр. Германд хувь хүн такси үйлчилгээ үзүүлвэл торгүүль төлүүлдэг системтэй байдаг юм билээ. Ард иргэд нь хяналт тавьж мэдээлэл өгч байж систем нь ажиллах нь тодорхой шүү дээ. Бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2019-09-20 66.181.183.86

10% baga baina nemeh heregtee tegvel naad manang doron ustgaj gazriin horsnoos archij ireeduu cevershin shuu

Avatar

Зочин 2019-09-20 59.153.113.51

Ийм учраас бид дороо эргэлдэж бга юм.зөв юмны төлөө дугарвал матаас болдог элийрч балайрч бусдыг гүтгэж доромжилдог хүмүүс баатар болдог АРД ИРГЭД ЭНЭ БАЯЧУУДЫН ХАТГААС ТОГЛООМНООС ГАРАХ ХЭРЭГТЭЙ НЬЮС ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ БИДНЭЭР ТОХУУРХАЖ ТАРХИ УГААХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БН

Avatar

иргэн 2019-09-20 192.82.65.141

Муу юмыг мэдээлэх нь зөв л дөө. Гэхдээ төр тэр мэдээллийг шагнана гэдэг буруу. Манайхан чинь үнэн мэдээллээс илүү ёстой л матаас хэлнэ. Арга нь буруу хууль журманд ийм хачин аргыг албажуулж ердөө болохгүй шүү дарга нараа.

Avatar

Зочин 2019-09-20 202.131.227.82

Түүхий нүүрсийг хориглосон ь зөв шийдвэр шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-20 202.131.227.82

Матах биш мэдээллэж байгаа юм, буруу юм хийгээд байхад дуугүй байгаад байвал өөрсдөө л хохирно. Европ, АНУ тэр чигээрээ гомдол гаргагчид байдаг, тэд нар л зөв замд залах мэдээллийн эх үүсвэр болдог. Би матаачин биш гээд дуугүй байгаад байвал өөрөө хохирно.

Avatar

Зочин 2019-09-20 202.21.110.38

Соц нийгмийн үед ихэнх айлыг орон сууцаар хангасан билээ. Утаа ч бага байж, сайжруулсан нүүрс түлээд утаа нэг их буурахгүй болов уу. Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийг боддог бол энэ олон баригдсан хоосох орон сууцанд хүн амаа оруулах хэрэгтэй. Эсвэл нийтээрээ өвчний үүр болцгооно.

Avatar

Зочин 2019-09-20 103.229.121.127

30 хувь хүрэхтэй үгүйтэй орон сууцаар хангагдсан байсныг "ихэнх" гэж ямар томъёогоор гаргаад ирэв ээ? Тоондоо их муу эсвэл суртал ухуулгад тархи толгойгоо зад угаалгасан юм уу?

Avatar

Зочин 2019-09-20 202.55.188.39

Eruul mendee l bod ali n zowuu gej

Avatar

Зочин 2019-09-20 103.111.68.3

АН ИЙМ Ч ЮМ ЯРИХ ГЭЖ ДЭЭ. ЗӨВ Л ЮМ ЯРИСАН БАЙна шүү дээ.

Avatar

зочин 2019-09-20 139.5.218.125

матаас биш шүү дээ. иргэн иргэндээ хяналт тавьж нэг нэгэндээ шаардлага тавьж сурах асуудал гэж ойлголж байна. алхам алхамаар бид эерэг дадал хандлагатай болох ёстой. иргэн бүр дор дороо хичээж бйаж бид өөрчилөгдөнө. боловсролгүй сэтгүүлчээ ажлаас халаач

Avatar

Зочин 2019-09-20 203.91.115.51

Tania site chine buur sain b*** doloohiima

Avatar

Зочин 2019-09-20 59.153.113.51

Одоо яая гэхэв хор уршигтай учраас матахад буруу биш үр хүүхдээ зулбуулж өвчлүүлж алж байснаас ихтах ёстой

Avatar

Zochin 2019-09-20 66.181.161.65

Ardchilsan geh americ, solongost mataasaar durum jurmaa yagshtal bieluuldeg bolgodog yumshdee. Ingej zahilagaar harluuldagaa bolih heregtei. Ardchilsan namiinhan min.

Avatar

Llllll 2019-09-20 202.126.89.1

Durem jurmaa dagah estoi. Mataasnii tuhaid muuhai ch gesen ur dun n bidnii nyalh ursed heregtei

Avatar

зочин 2019-09-20 66.181.176.69

буруу талаас нь битгий шургаад шордоод байгаач.нүүрсийг чинь өдөр бүр нэмж үйлвэрлэж бна маш сайн асаж бна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж