Трамп Мексиктэй залгаа хил дагуу босгосон хана дээр гарын үсгээ зурав

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Трамп Мексиктэй залгаа хил дагуу босгосон хана дээр гарын үсгээ зурав

Трамп Мексиктэй залгаа хил дагуу босгосон хана дээр гарын үсгээ зурав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гариг (2019.09.18)-т АНУ-Мексикийн хил дагуу баригдаж буй хананд гарын үсгээ зурж, тус ханыг нэвтрэх аргагүй "дэлхийн хэмжээний аюулгүй байдлын систем" гэж нэрлэжээ.

Тэрбээр энэ удаа Сан Диегогийн Отай Меса орчмын ханын хэсгийг очиж үзсэн байна. Трамп “Хананд хүрч боломгүй их халуун байна. Өндөг шарж ч болохоор байна” хэмээн хэлснийг “Hill” сонин иш татан мэдээлжээ. Мөн тэрбээр твиттер хуудастаа хилийн албаны цэргийн алба хаагчидтай гар барьж, зургаа татуулж буй дүрс бичлэгээ байршуулсан байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер энэ сарын эхээр АНУ-ын Конгрессын Сенатын Зэвсэгт хүчин эрхэлсэн асуудлын хороонд илгээсэн захидалдаа Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 3.6 тэрбум ам.доллар зарцуулахыг зөвшөөрснөө дурдсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд өмнөд хилд онц байдал тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурсан билээ. 

Эх сурвалж: NEW YORK TIMES, ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж