Бүгд Найрамдах Чех улсын Брно хотноо 9-р сарын 17-19-ний хооронд зохион байгуулагдаж буй “IFCN Supporter conference 2019” үйл ажиллагаанд Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Мандхай тэргүүтэй албаныхан компани болон Монгол улсаа төлөөлөн оролцож байна. IFCN чуулга уулзалтын хүрээнд бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд нэгдэж сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын цар хүрээ, тулгамдаж буй асуудал, боломжуудыг нээлттэй ярилцаж, зөвшилцөж байгаагаараа онцлог бөгөөд Монгол улсаа төлөөлж буй оролцогчид улс орны сүүний салбарын талаар илтгэл тавьж, оролцогчдод мэдээлэл өгөн, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэхүү чуулга уулзалтын үр дүнд Монгол улсын сүүний салбарыг хөгжүүлэх боломжийн талаар олон улсын судлаач, мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцож, туршлага судлахын зэрэгцээ сүү, сүүн бүтээгдэхүүний дэлхийн трэнд, зах зээлийн чиг хандлага, чухал тоон мэдээллүүд авах гэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
IFCN байгууллагын талаар товч танилцуулахад, 1994 оноос хойш өнөөг хүртэл дэлхий дахины сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын хүрээнд олон арван судалгаа шинжилгээ хийж, фермийн үйл ажиллагааг оновчлох, салбарын хөгжлийг дэмжих олон талт ажлууд зохион байгуулдаг гишүүнчлэл бүхий байгууллага юм.
Холбоотой мэдээ