Хабибд баавгайтай бус, өрсөлдөгч нартайгаа тулалдахыг уриалжээ | News.MN

Хабибд баавгайтай бус, өрсөлдөгч нартайгаа тулалдахыг уриалжээ

Хабибд баавгайтай бус, өрсөлдөгч нартайгаа тулалдахыг уриалжээ

Хабибд баавгайтай бус, өрсөлдөгч нартайгаа тулалдахыг уриалжээ

Амьтдад ёс зүйтэй хандахыг эрхэмлэдэг, Их Британийн PETA байгууллагын тэргүүн Элиза Аллен холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов амьд баавгайтай тулалдаж буйд анхаарлаа хандуулахыг уриалжээ.

Өнгөрсөн ням гаригт Хабиб Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид болсон “UFC 242”-ын оргил тулаанд Дастин Порьег ялсан. Түүний дараа олон нийтийн сүлжээнд Хабибын багадаа бамбарууштай "тулаан" хийж байсан бичлэг цацагдсаар байсан бөгөөд РЕТА байгууллага үүнд хариу өгөхийг шаарджээ. Мөн Нурмагомедовд амьтдад зохих ёсоор нь хүндэтгэлтэй хандахыг уриалаад, “Гинжтэй баавгайтай тулалдах нь зэвүүцэм бөгөөд амьтдыг үл хүндэтгэж буй хэрэг” гэжээ.

Бамбарууштай тулалдаж буй Хабибын бичлэг хэдэн жилийн өмнө интернэтээр анх цацагдсан. Тус бичлэгийг 1997 онд хийсэн бол 2014, 2019 онд Хабибын баавгайтай тулалдаж буй бичлэгүүд мөн цацагдсан байна. Энэхүү гурван дүрс бичлэгт Нурмагомедов жинхэнэ тулалдаж байна гэхээс илүү араатан амьтантай тоглож буй нь илт байгаа ч PETA үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Аллен “Баавгай нь өргөн уудам нутагт дураар амьдарч, хоолоо цуглуулж, хамтрагчаа хайж, өөрт тохирох бусад зүйлсийг хийдэг. Гэтэл ОХУ-д баавгайг ихэвчлэн бамбарууш байхад нь ээжээс нь салгаж, гинж зүүж, зодож, амьдралын хамгийн сайн сайхныг нь булаан, бокс тоглох, бүжиглэх, үзвэр болгох зэргээр ашигладаг” хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр төгсгөлд нь Нурмагомедовыг "өөртэйгөө тулалдахаас татгалздаггүй өрсөлдөгч" нартайгаа тулалдахыг уриалсан байна.

Хабибын өрсөлдөгч МакГрегорын аав өмнө нь “Хүүгээ араатантай тулалдуулж байгаа эцгийг шоронд хорих ёстой” хэмээн мэдэгдэж байжээ. Гэвч Америкийн гол хэвлэлүүдийн нэг болох “USA Today” UFC-ийн удирдлага, Дана Уайт нар Хабибд ямар нэгэн хориг арга хэмжээ авна гэдэгт эргэлзэж буй талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-19 24.12.0.213

manaikaar Serik l yum bn

Avatar

Зочин 2019-09-19 64.119.18.164

tulaldaan bish nohorsog tevreldeen l haragdaj baina.tulaan gej shiryylehiig heldeh yum.

Avatar

Зочин 2019-09-19 202.55.188.86

Maнайхан эмнэг хангал сургаж байгаагаа унага тамгалаж байгаагаа бүү үзүүлээрэй дээ.ингээл балрана шүү.

Avatar

Zochin 2019-09-19 202.170.68.162

Suuliin bichleg deer tulaldsan yum ch alga l daa. hoollood, uhuurduud l bn. Ingej gutsahiin orond Mazaalai gd orod ircheech

Avatar

бамбарууш биш үү 2019-09-19 199.249.230.79

Энэ нэртэйгээр нь ойн хөвчийн нас бие гүйцсэн баавгайтай барилдаасаа билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж