Москвад цагдаа цагдаагаа буудан хөнөөжээ | News.MN

Москвад цагдаа цагдаагаа буудан хөнөөжээ

Москвад цагдаа цагдаагаа буудан хөнөөжээ

Москвад цагдаа цагдаагаа буудан хөнөөжээ

Москвад нэгэн эргүүлийн цагдааг баривчлах үеэр нэг цагдаа амиа алдаж, бас нэг цагдаа хүнд шархадсан байна. Гал нээсэн эргүүлийн цагдаа хахуулийн хэрэгт сэжиглэгджээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, буудуулж шархадсан цагдаагийн алба хаагчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Гэмт этгээдийг хэргийн газар дээрээс баривчлан саатуулжээ.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас энэ хэрэг "Рязанский проспект” метроны буудал орчимд болсон талаар мэдээлсэн байна. Эх сурвалж “Ажиллагааны үеэр буун дуу гарч, нэг цагдаа амиа алдаж, хоёр дахь нь шархадсан" гэж мэдээлжээ.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо тус улсын Эрүүгийн хуулийн 317 дугаар зүйл (хууль сахиулах ажилтны амь насыг хохироосон)-д зааснаар цагдаагийн алба хаагчид эрүүгийн хэрэг нээсэн байна. Москвагийн Мөрдөн байцаах албанаас мэдээлснээр, цагдаа буудсан эргүүлийн цагдаа бичиг баримтгүй иргэнээс авлига авсан хэрэгт сэжиглэгджээ. “Baza” хэвлэлд, эргүүлийн цагдаа 2 сая рублийн хахууль авсан гэж мэдээлсэн ч баталгаажуулаагүй байна.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж