“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний барилдаанаа /2019.09.19/ хийж, энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьева юм.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт клубийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр тэгшитгэлийн барилдаанд Тажикистаны Мухамад Икромовтой хийж 8:6-гаар яллаа. Тэрбээр эхлээд зургаан оноо алдсан ч найман оноо дараалан авч ялалт байгуулав.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ