Япон, Солонгост нүүрс борлуулах талаар санал солилцлоо | News.MN

Япон, Солонгост нүүрс борлуулах талаар санал солилцлоо

Япон, Солонгост нүүрс борлуулах талаар санал солилцлоо

Япон, Солонгост нүүрс борлуулах талаар санал солилцлоо

News агентлагийн сэтгүүлч Ш.Оюунчимэг Токио хотоос мэдээлж байна-


УИХ дахь Монгол Японы парламентын бүлгийн хурал Япон улсын Токио хотод болж байна Хуралдаанд Япон Монголын парламентын холбооны дарга Д.Сумьяабазар, бүлгийн гишүүд болон бусад холбогдох албаныхан оролцож байна.

Монгол Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2019.09.19/ албаны төлөөлөлийн хамт Японы Жайка олон улсын байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөлттэй уулзаж, Тавантолгойн коксжсон нүүрсийг нэмүү өртөг шингээж, Японд экспортлох боломжийн талаар санал солилцлоо

Монгол Япон хоёр улс 2013 оноос уул уурхайн салбарт ажиллагсдыг чадавхижуулах, уул уурхай ба байгалийн нөөцийн салбарын ажилчдын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж ирсэн. Энэ төслийн хугацаа 2020 онд дуусгавар болох юм. Тиймээс ирэх жил ЖАЙКА олон улсын байгууллагатай байгуулсан дээрх төслийн хугацааг дахин сунгахыг талууд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Монгол Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар ЖАЙКА олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч Танакотой уулзахдаа уул уурхайн салбарын технологийг шинэчлэх, шинэ техник нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн IPO гаргахаар бэлтгэж байгаа болон Тавантолгойн коксжсон нүүрсийг БНХАУ-аар дамжуулан Япон, Солонгос зэрэг оронд борлуулах ажлын хүрээнд хүнд даацын машин техник хэрэгслийг сайжруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож экспортлох боломжтойг Уул уурхайн сайд танилцууллаа.

Тэрбээр, ‘Тавантолгойн коксжсон нүүрсийг ирэх жил 60 ам.доллараар борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Хоёр жилийн дараа гэхэд Тавантолгой компани 70 сая тонн нүүрс борлуулах хэмжээнд хүрэх эдийн засгийн тооцоолол бий. Тиймээс Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас энэ салбарт хөрөнгө оруулахыг хүссэн юм. Коксжсон нүүрсийг Хятадаар дамжуулан Япон, Солонгос улсад борлуулахын тулд шинэ технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа’гэлээ.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ЖАЙКА олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч Танакотай уулзсаны дараа Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөлттэй уулзсан. Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны банктай олон төсөл дээр хамтран ажиллаж байна. Үүний нэг нь уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох зээлийг авч байсан. Нийт 80 сая ам.долларын зээлээс тус банк 20 сая ам.долларын зээлийг  Монголын талд олгожээ.

Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурван жил болж байна. Харин Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөл Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссаны дараа уул уурхайн салбарын хүссэн 300 сая ам.долларын зээлийг олгох асуудлыг ярих юм байна. Хэрвээ Монгол улс Япон улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт авч чадвал Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон нийтийн тээврийн асуудлыг цогц шийдсэн метро барих төслөө хэрэгжүүлэх юм байна.

Өнөөдрийн уулзалтуудын үр дүнд Монгол улсын уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг банкаар дамжуулахгүй салбар бүрт шууд зээл авах боломжийг судлаж үзэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  онцоллоо. Японы талаас тус улсын дотоодын аж ахуйн нэгж компаниуд Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах нь нэмэгдэж шууд оролцоотой болвол Монголын уул уурхайн салбарт томоохон зээлийг олгох боломжтой гэдгээ хэлж байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-19 96.2.71.72

Баахан бөхчүүд балайруулж байна доо

Avatar

Зочин 2019-09-19 66.181.164.135

2015 онд Япон руу гаргах төслийг нурааж байлаа Женко.

Avatar

САНАЛ 2019-09-19 202.179.24.58

БИ БАС САНАЛ ХЭЛМЭЭР БАЙНА. ОРОС СОЛОНГОС ОРОС ЯПОНУУД ХОЁУЛАА ДАЛАЙН БООМТООС НӨГӨӨ ЭРЭГ ХҮРТЛЭЭ ЗУУ ЗУУ МЯНГА МЯНГАН ЖИЛ НҮҮРС БАЙТУГАЙ ХАРИЛЦАН ЗӨӨЛЦСӨН УЛСУУД. ХОЁРТ, ХУДАЛЧ ХҮНД ГАР СУНГААД ХҮРМЭЭР ОЙРХОН УЛСУУД. ГЭТЭЛ ЯАГААД ОРОСЫН ТЭР ИХ НҮҮРСИЙГ АВАХГҮЙ ХЭДЭН МЯНГАН КМ ТӨМӨР ЗАМ МОНГОЛД ТАВЬЖ НҮҮРС ЗӨӨХӨВ ДЭЭ.ИЙМ ҮЛГЭР ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ЭЭ.ЯПОН СОЛОНГОСТ НҮҮРС ЗӨӨХ ГЭЖ ТЭНЭГРЭЖ СУУХААР КВОТОО ОРОСТ ЗАРААД ОРОСООС ХЯТАД РУУ НИЙЛҮҮЛЖ БУЙ НҮҮРСНИЙ КВОТООР НЬ СОЛЬВОЛ ХАРИН ХОЖООТОЙ ГАРНА ДАА

Avatar

Зочин 2019-09-19 182.160.38.142

bas ovormongoliin ausralias avah kvotiig mongoloos zarah nuursnii quot oor solivol australias shuud japan solongos ruu zarj boloh yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж