Япон, Солонгост нүүрс борлуулах талаар санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Япон, Солонгост нүүрс борлуулах талаар санал солилцлоо

Япон, Солонгост нүүрс борлуулах талаар санал солилцлоо

News агентлагийн сэтгүүлч Ш.Оюунчимэг Токио хотоос мэдээлж байна-


УИХ дахь Монгол Японы парламентын бүлгийн хурал Япон улсын Токио хотод болж байна Хуралдаанд Япон Монголын парламентын холбооны дарга Д.Сумьяабазар, бүлгийн гишүүд болон бусад холбогдох албаныхан оролцож байна.

Монгол Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2019.09.19/ албаны төлөөлөлийн хамт Японы Жайка олон улсын байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөлттэй уулзаж, Тавантолгойн коксжсон нүүрсийг нэмүү өртөг шингээж, Японд экспортлох боломжийн талаар санал солилцлоо

Монгол Япон хоёр улс 2013 оноос уул уурхайн салбарт ажиллагсдыг чадавхижуулах, уул уурхай ба байгалийн нөөцийн салбарын ажилчдын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж ирсэн. Энэ төслийн хугацаа 2020 онд дуусгавар болох юм. Тиймээс ирэх жил ЖАЙКА олон улсын байгууллагатай байгуулсан дээрх төслийн хугацааг дахин сунгахыг талууд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Монгол Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар ЖАЙКА олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч Танакотой уулзахдаа уул уурхайн салбарын технологийг шинэчлэх, шинэ техник нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн IPO гаргахаар бэлтгэж байгаа болон Тавантолгойн коксжсон нүүрсийг БНХАУ-аар дамжуулан Япон, Солонгос зэрэг оронд борлуулах ажлын хүрээнд хүнд даацын машин техник хэрэгслийг сайжруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож экспортлох боломжтойг Уул уурхайн сайд танилцууллаа.

Тэрбээр, ‘Тавантолгойн коксжсон нүүрсийг ирэх жил 60 ам.доллараар борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Хоёр жилийн дараа гэхэд Тавантолгой компани 70 сая тонн нүүрс борлуулах хэмжээнд хүрэх эдийн засгийн тооцоолол бий. Тиймээс Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас энэ салбарт хөрөнгө оруулахыг хүссэн юм. Коксжсон нүүрсийг Хятадаар дамжуулан Япон, Солонгос улсад борлуулахын тулд шинэ технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа’гэлээ.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ЖАЙКА олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч Танакотай уулзсаны дараа Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөлттэй уулзсан. Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны банктай олон төсөл дээр хамтран ажиллаж байна. Үүний нэг нь уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох зээлийг авч байсан. Нийт 80 сая ам.долларын зээлээс тус банк 20 сая ам.долларын зээлийг  Монголын талд олгожээ.

Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурван жил болж байна. Харин Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөл Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссаны дараа уул уурхайн салбарын хүссэн 300 сая ам.долларын зээлийг олгох асуудлыг ярих юм байна. Хэрвээ Монгол улс Япон улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт авч чадвал Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон нийтийн тээврийн асуудлыг цогц шийдсэн метро барих төслөө хэрэгжүүлэх юм байна.

Өнөөдрийн уулзалтуудын үр дүнд Монгол улсын уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг банкаар дамжуулахгүй салбар бүрт шууд зээл авах боломжийг судлаж үзэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  онцоллоо. Японы талаас тус улсын дотоодын аж ахуйн нэгж компаниуд Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах нь нэмэгдэж шууд оролцоотой болвол Монголын уул уурхайн салбарт томоохон зээлийг олгох боломжтой гэдгээ хэлж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж