Трампын Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөр Роберт О’Брайен томилогджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Трампын Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөр Роберт О’Брайен томилогджээ

Трампын Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөр Роберт О’Брайен томилогджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөрөө Роберт О’Брайеныг томилох шийдвэр гаргаснаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр “Төрийн департаментад барьцаалагдсан хүмүүсийн асуудал эрхэлсэн тусгай элчээр ажиллаж буй Роберт О’Брайеныг Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөрөө томилж буйгаа мэдэгдэхэд таатай байна. Роберт энэ ажлыг сайн гүйцэтгэж чадна" гэж жиргэжээ.

Роберт О’Брайен Шведээс реппер A$AP Rocky-г суллахад зуны турш ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн долдугаар Америкийн Рэппер, 30 настай A$AP Rocky буюу Раким Майерс нь Стокгольм дахь гудамжинд болсон зодоонд оролцож, 19 настай эрэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагджээ. Трамп Шведийн шоронгоос репперийг суллахын тулд Төрийн департаментын Барьцааны асуудал эрхэлсэн тусгай элч О’Брайеныг илгээсэн байна.

О’Брайен Трампын Үндэсний аюулгүй байдлын дөрөв дэх зөвлөхийн үүрэгт ажилдаа орсноор Ирантай холбоотой хурцадмал асуудал, Хятадтай хийж буй худалдааны дайн, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар шинэ яриа хэлэлцээ хийх зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэх гол үүрэг хүлээнэ.

Хуульч мэргэжилтэй тэрбээр 2007-2011 онуудад Афганы шүүгч, өмгөөлөгч, прокуроруудыг бэлтгэх улсын болон хувийн хөтөлбөрийн ажлыг удирдан, Төрийн департаментын дэргэд үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн 2013 оны Гүржийн сонгуулийг ажиглах АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд 2014 онд Украины сонгуулийг ажиглажээ. Тэрбээр Калифорни мужийн Их сургуульд дээд боловсрол эзэмшсэн, АНУ-ын Хуурай замын цэргийн цэргийн бэлтгэл хошууч аж.

О’Брайен 2018 онд Туркэд хоёр жилийн турш шоронд хоригдож байсан Америкийн номлогч Эндрю Брунсоныг суллахад хувь нэмрээ оруулсан байна. Хорь гаруй жилийн турш Туркэд амьдарч байсан Брунсонд холбогдох хэрэг хоёр улсын хоорондын харилцаанд ан цав үүсгэж, Трамп түүнийг суллахын тулд Эрдоганд шахалт үзүүлж, улмаар Туркийн эсрэг хориг арга хэмжээ авч байжээ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж