"Ирээдүйн аварга”-ын найз бүсгүй "Дэлхийн мисс-2019” тэмцээнийг зорино

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

"Ирээдүйн аварга”-ын найз бүсгүй "Дэлхийн мисс-2019” тэмцээнийг зорино

Гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагчаар мисс М.Цэвэлмаа тодорсон билээ. Тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын 14-нд Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдах дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.

Тэрбээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг өнгөрөгч хавар хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржийн найз бүсгүй ажээ. Аймгийн арслан Б.Лхагвадоржийн хувьд өнгөрөгч нэгдүгээр сард зохион байгуулсан Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурьтай оноолт таарч, барилдсан нь олны дургүйцлийг хүргэсэн байдаг.

Барилдааны үеэр аймгийн арслан Б.Лхагвадорж биеэ суллаж, шилэн хүзүү буюу ар дагзаараа хүчтэй унасан юм. Энэ нь бөх сонирхогч олон түмэнд таалагдаагүй төдийгүй улсын аварга Н.Батсуурийг аархаж, ёс зүйгүй барилдсан гэх шүүмжлэлийг дагуулсан билээ.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, ОБЕГ, аврагч спорт хороо, “Макс” группийн бөх сумын заан Б.Лхагвадорж 2017 онд аймгийн арслан цолыг найм даван түрүүлж хүртжээ. Үндэсний бөхөөр 14 настайгаасаа эхлэн барилдсан залуу бөх аймгийнхаа баяр наадамд 17 насандаа түрүүлсэн бөгөөд 2012, 2013, 2014 оны улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд дараалан түрүүлжээ.

Жил бүрийн сар шинийн барилдаанд сайн барилдсан аймаг, цэргийн цолтой шилдэг залуу бөхөд Улсын дархан аварга А.Сүхбат "Ирээдүйн аварга" хэмээх шагналаа гардуулдаг. Энэ жилийн шагналыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Макс” групп, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Б.Лхагвадорж хүртсэн байна. Өмнө нь энэ шагналыг Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, улсын харцага Т.Баасанхүү, Ө.Даваабаатар нарын шилдгүүд г хүртэж байжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж