Ахлах ахлагч Э.Үнэнбат эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Ахлах ахлагч Э.Үнэнбат эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорилоо

Ахлах ахлагч Э.Үнэнбат эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорилоо

Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат өнөө өглөө БНСУ-ыг зорилоо.

Түүний биеийн 70 хувь нь түлэгдсэн бөгөөд шат дараатай эмчилгээ хийлгэж, биеийн бусад хэсэг нь сорвижин эдгэрсэн ч хоёр гарын арьс таталдаж, үхжин хатангирших эрсдэл тулгарсан тул БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр болсон. Хагалгааг хийлгэхэд нийт 200 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байсан юм.

Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчийнхаа эрүүл мэндийн асуудалд байнга анхаарал хандуулж, тусламж үзүүлж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулснаар өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын нөөц сангаас түүний эмчилгээний зардалд 100 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдынхаа дунд хандивын аянг зохион байгуулсан билээ.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас олгосон тэтгэмж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Монголын ард түмний хандив тусламжийн үр дүнд Э.Үнэнбатын эмчилгээний зардлын 60 гаруй хувь нь бүрдсэн тул гэр бүлийн хамтаар БНСУ-ын Жүн-Ан эмнэлэгт эмчлүүлж, хагалгаа хийлгэхээр тус улсыг зорилоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж