Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо уучлалт хүсэв | News.MN

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо уучлалт хүсэв

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо уучлалт хүсэв

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо уучлалт хүсэв

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо бараг 20 жилийн өмнө нэгэн хувийн сургуулийн үдэшлэг дээр нүүрээ хараар будаж, цагаан нөмрөг өмсөн, өнгөт арьстнуудыг доромжилсон зураг авахуулж байсныг “Time" сэтгүүл олонд дэлгэжээ.

Ерөнхий сайд асан Пьер Трюдогийн хүү тэрбээр элит академид багшилдаг байсан бөгөөд ирэх аравдугаар сарын 21-ний өдөр дахин сонгогдохоор ажиллаж буй билээ.

“Time” сэтгүүл дээрх зургийг олонд дэлгэсний дараа тэрбээр сэтгүүлчдэд ахлах сургуулийн шоу тоглолтын үеэр нүүр будалт хийдэг байсныг хэлээд, “2001 онд Ванкуверийн Вест-Пойнт-Грей академийн үдэшлэг дээр би Алладины хувцас өмсөж, нүүрэндээ будалт хийсэндээ харамсаж байна. Энэ талаар сайн бодох хэрэгтэй байжээ.

Ийм үйлдэл гаргах нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг болно гэдгийг тухайн үедээ ойлгоогүй байжээ. Би амьдралынхаа туршид арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэгч байсан. Хойшид ч энэ байр сууринаасаа ухрахгүй" хэмээн онцолсон байна.

Канадын Лалын шашинтнуудын үндэсний зөвлөл Трюдогийн мэдэгдэлд дургүйцэж буйгаа илэрхийлжээ. Тус зөвлөлийн Гүйцэтгэх захирал Мустафа Фарук "Ерөнхий сайдыг хар хүрэн царайтай байгааг харах харамсалтай байна” хэмээн хэлсэн байна.

“Time” сэтгүүл Лхагва гаригт твиттер хуудастаа Жастин Трюдогийн дээрх зургийг нийтэлжээ. 2001 онд Канадын хувийн сургуульд болсон "Арабын үдэш"-т ирээдүйн ерөнхий сайд ийнхүү хувцаслаж байсан нь олны дургүйцлийг төрүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-19 146.115.163.21

Otello d tsagaan jujigchin nuuree budaad togloj bolohguin bn l doo ene soliotnuudiin yarij bgaagaar.

Avatar

Зочин 2019-09-19 43.228.131.45

за энэ арай дэндэнэ ээ зүгээр л маскарад үдэшлэг бна шүү дээ тэгвэл нэгрүүд санта клаусын хувцас өмслөө гээд цагаан арьстанууд гомдол гаргах юм бна л да

Avatar

зочин 2019-09-19 202.21.127.166

ЖИВХТЭЙ ЕРӨНХИЙ САЙД, ХҮҮХНҮҮДИЙГ Л ИХ ТАТДАГ ГЭЖ БАЙГАА, ЧИ КАНАДЫН ЕРӨНХИЙ САЙД БАЙГААДАА БАЯРЛАЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ӨӨР УЛСЫНХ БАЙСАН БОЛ ЧИ ЖИВХЭНДЭЭ БАЙГАА ЯАХ Ч УЧРАА ОЛОХГҮЙ ХҮҮХЭД ЗАНТАЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

оном 2019-09-19 103.212.117.200

Юм гэдэг ийм л нарийн шүү дээ. Трюдо ч гэсэн зүгээр л маскарад шдээ юун сүртэйм гэж хэлэхгүй байгаа нь их ухаантай хүн болохыг харуулж байна. Тэгж хэлсэн бол ч. Үнэндээ арьсны үзэл бодитой байгаа нь үнэн юмаа. Үүнийг Америкийн түүх харуулдаг юм. Тиймээс арьсны үзлээс татгалзахын чухлыг хамгийн их мэдэрдэг улс нь Америкчууд. Америкийн түүх бол тэр чигтээ арьс өнгөний үзлийн тэмцэл, сургамж, ойлголцлын түүх байдаг. Тэд хамгийн их эмзэг бөгөөд мэдрэмжтэй ханддаг. Бид яахав, юун сүртэйм гэсэн шиг…

Avatar

зочин 2019-09-19 202.21.127.166

МАНАЙД ХАРУУД БАЙДАГГҮЙ ЮМ, МАНАЙХ АНУ БИШ БИЛЭЭ, ГАРГАЛГАА НЬ ХҮН ДУУРАЙХ АЛБАГҮЙ ГЭСЭН ҮГ

Avatar

mongolhvv 2019-09-19 64.119.26.48

chi shal buruu bodoj bna. 1990 ond omnod afrikd arisnii vzelt deglem unaj songuuliar haruud olonh bolj ylij nelison mandela eronhiilogch bolj bailaa. odoo barag 30 jiliin daraa gehed tend negruudiin daranguilal vvseed bna.haruud ni 40 say bolj 1990 ond 7 say baisan tsagaan aristanuud odoo dongoj 4.6 say boljee.. haruud ni hodoogiin tom ezemshiltei frimuudiig alj hyadaj gazar horongiig deeremdej bulaaj abch baihad huuli hamgaalj bna.odoo bvr afrikiin tsagaan fremuud kanad

Avatar

mongolhvv 2 2019-09-19 64.119.26.48

amerik avistrali zugtaj bna.tend gemt hereg asar ih garch bainga deerem tonuul ni gaarch bna.sayhan omnod afrikiin 2 tosgon orosiin zasagiin gazard omnod oros nvvj ireh hvselt gargaj gazar guij bna.mongo heregui bvh ail ni 0.5-1 say dollartai tul zobhon gazar l hvssej bna.bi odoo oyuintolgoid omnod afrikiin uurhaichidtai yrihad ireh jilees avistrali ruu nvvnee gej bna.amid ybahad tun hetsvv gej bna omnod afrikiig.tend haruudiin daranguilal vvseed bnaa.. aris ongonii vzel gedeg

Avatar

Зочин 2019-09-19 103.26.195.95

за энэ арай дэндэнэ ээ зүгээр л маскарад үдэшлэг бна шүү дээ тэгвэл нэгрүүд санта клаусын хувцас өмслөө гээд цагаан арьстанууд гомдол гаргах юм бна л даа

Avatar

Зочин 2019-09-19 202.21.109.84

Haradahad tiim yum baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж