Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо уучлалт хүсэв

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо уучлалт хүсэв

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо уучлалт хүсэв

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо бараг 20 жилийн өмнө нэгэн хувийн сургуулийн үдэшлэг дээр нүүрээ хараар будаж, цагаан нөмрөг өмсөн, өнгөт арьстнуудыг доромжилсон зураг авахуулж байсныг “Time" сэтгүүл олонд дэлгэжээ.

Ерөнхий сайд асан Пьер Трюдогийн хүү тэрбээр элит академид багшилдаг байсан бөгөөд ирэх аравдугаар сарын 21-ний өдөр дахин сонгогдохоор ажиллаж буй билээ.

“Time” сэтгүүл дээрх зургийг олонд дэлгэсний дараа тэрбээр сэтгүүлчдэд ахлах сургуулийн шоу тоглолтын үеэр нүүр будалт хийдэг байсныг хэлээд, “2001 онд Ванкуверийн Вест-Пойнт-Грей академийн үдэшлэг дээр би Алладины хувцас өмсөж, нүүрэндээ будалт хийсэндээ харамсаж байна. Энэ талаар сайн бодох хэрэгтэй байжээ.

Ийм үйлдэл гаргах нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг болно гэдгийг тухайн үедээ ойлгоогүй байжээ. Би амьдралынхаа туршид арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэгч байсан. Хойшид ч энэ байр сууринаасаа ухрахгүй" хэмээн онцолсон байна.

Канадын Лалын шашинтнуудын үндэсний зөвлөл Трюдогийн мэдэгдэлд дургүйцэж буйгаа илэрхийлжээ. Тус зөвлөлийн Гүйцэтгэх захирал Мустафа Фарук "Ерөнхий сайдыг хар хүрэн царайтай байгааг харах харамсалтай байна” хэмээн хэлсэн байна.

“Time” сэтгүүл Лхагва гаригт твиттер хуудастаа Жастин Трюдогийн дээрх зургийг нийтэлжээ. 2001 онд Канадын хувийн сургуульд болсон "Арабын үдэш"-т ирээдүйн ерөнхий сайд ийнхүү хувцаслаж байсан нь олны дургүйцлийг төрүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж