Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2015.08.11/ хуралдаанаараа Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцсэн юм.
Үүний дараа УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, Засгийн газраас энэ оны 7 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж, баталлаа. Хаалттай хуралдсан чуулганы хуралдаан сая өндөрлөлөө.
Хууль зүйн байнгын хороо маргааш өглөө /2015.08.12/ 09.30 цагаас хуралдаж, Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
Харин өчигдрөөс хойш хүлээлт үүсгэж буй Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг маргааш УИХ-д өргөн баривал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн баталж, хуралдах ажээ.
Б.ЭНХ