МАН-ын зургаан сайдыг засгаасаа хөөсөн АН-ын тохиролцоо үргэлжилж байна.
Тэд УИХ дахь 39 санал багцлахын тулд “Шударга ёс” эвслийн саналыг багагүй харгалзан үзэж байгаа. Мөн ИЗНН болон бие даагчдад хамтран ажиллах санал өгсөн байна.
Тэгвэл бие даагчдаас Ч.Сайханбилэгийн засагт хамтран ажиллах боломжгүй гэсэн хариу өгчээ.
АН-ын дарга З.Энхболд Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нартай уулзаж, Хөдөлмөрийн яамыг амласан боловч тэд зөвшөөрөөгүй юм байна.
Ц.Даваасүрэнгийн хувьд Сангийн яамнаас өөр газар очихгүй гэж байр сууриа илэрхийлсэн бол АН чиг үүргийн гол яамаа түүнд өгөхгүй гэсэн бололтой. Тиймээс бие даагчид Оюутолгойн гэрээг Дубайд очиж хууль бусаар зурсан Ч.Сайханбилэгийн багт хамтрахгүй, харин Ерөнхий сайдыг огцруулах өмнөх байр суурь хэвээр байгаа гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
О.САР