ОХУ-д амьдарч буй, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын ажилтан асан Эдвард Сноуден өндөр дээд албан тушаалтнуудад аюулгүй байдлын үүднээс “WhatsApp” болон “Telegram” ашиглахгүй байхыг зөвлөжээ.
Тэрбээр “Тэд үндэсний аюулгүй байдлын үүднээс үүнийг хийж байгаа юм. Үнэн хэрэгтээ тэд эдгээр программуудыг нийгмийн аюулгүй байдлын төлөө хэзээ ч ашиглаж байгаагүй. Эдгээрийг удирдаж буй хүмүүс дэлхийн үйл явцыг хүссэн чиглэлдээ өөрчлөх чадвартай. Тиймээс өөр сонголт байгаа бол WhatsApp, Telegram-ыг бүү ашиглаарай” гэж зөвлөсөн байна.
Telegram"-ын "Дижитал эрин үеийн эдийн засаг" сувагт мэдээлснээр, ухаалаг гар утасны хоёр өөр хэрэглээний программын мэдээлэл Facebook-ийн мэдэлд байдаг аж. Тус мэдээлэлд долоон сая орчим эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөг, бэлгийн харьцаанд орох хугацаа, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаарх мэдээлэл зэрэг багтсан байна.
Сноуден Францын “France Inter” радиод ярилцлага өгөхдөө “WhatsApp” аппликейшний эзэн нь “Facebook” компани. Тэд янз бүрийн түвшний хамгаалалтыг давхраар нь устгадаг” гэж ярьсныг "Sputnik" мэдээлжээ.
Эх сурвалж: THE WORLD NEWS
Холбоотой мэдээ