Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны цомын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.08.11-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны цомын эзэд тодорлоо

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээн 3 үе шаттайгаар үргэлжилж, финалын тоглолтууд наймдугаар сарын 1-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Вухан хотод боллоо. Тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монголын шигшээ баг 2014 онд Гуам улсад зочлон, Умард Марианы Арлууд, Гуам, Макао улсын шигшээ багтай тоглож байсан.

Хэдийгээр Монголын шигшээ багийн хувьд тэмцээний төгсгөл хүртэл оролцож чадаагүй ч МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар эмэгтэйчүүдийн ЗААШТ-ий шилдэг эмэгтэй хамгаалагчийн шагналыг Хойд Солонгосын тамирчин Ра Ун Сим-д Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоог төлөөлөн гардуулсан нь Эмэгтэй хөлбөмбөгийг Монгол Улсад хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй Монголын хөлбөмбөгийн холбоо, тэр дундаа эмэгтэй хөлбөмбөгчдийн хувьд билэгшээлтэй үйл явдал боллоо.


Тэмцээний шувтаргын шатанд Ази тивийн тэргүүлэгч улсууд болох Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгосын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид шалгараад байсан юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөө Өмнөд, Хойд Солонгосын багууд таарч, Хойд Солонгосын ялалтаар өндөрлөжээ.

Эх сурвалж: www.the-mff.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж