Японд суралцахыг хүсч байгаа бол үүнийг уншаарай | News.MN

Японд суралцахыг хүсч байгаа бол үүнийг уншаарай

Японд суралцахыг хүсч байгаа бол үүнийг уншаарай

Японд суралцахыг хүсч байгаа бол үүнийг уншаарай

Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв “Японд суралцах мэдээллийн яармаг”-ийг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Японд суралцах мэдээллийн яармаг-2019” есдүгээр сарын 21-22 буюу энэ долоо хоногийн Бямба, Ням гаригт Монгол-Японы төвд болно.

Мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид хүрэлцэн ирж сургуулийн тухай танилцуулга илтгэл, ганцаарчилсан зөвлөгөөг өгөх бөгөөд Японы Элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих холбоо (JASSO), Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр зэрэг тэтгэлэгт хөтөлбөр зарладаг байгууллагууд ч оролцон зөвлөгөө мэдээлэл өгөх болно.

Дашрамд дурдахад энэ жилийн мэдээллийн яармагт Күмамото мужийн асаргааны консерциумын төлөөлөгчид ирж оролцох ба асаргаа сувилгааны чиглэлээр Япон улс руу явах гэж байгаа, сонирхож байгаа хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх болно.

Яармагийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/432331134029761/ хаягаар авна уу.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж