Жокерийн төлөө 30 кг хассан эрхэм

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Жокерийн төлөө 30 кг хассан эрхэм

Жокерийн төлөө 30 кг хассан эрхэм

Харанхуйн хүлэгт баатар Бэтмений дайсан Жокерийн тухай өгүүлэх "Joker" кино ирэх аравдугаар сард нээлтээ хийх билээ. Хүн төрөлхтний далд, саарал ертөнцийн эзэн, гунигт алиалагч DC буюу Жокерын дүрийг бүтээсэн АНУ-ын жүжигчин Хоакин Финиксийн тухай бид энэ удаа “ХҮМҮҮС” буландаа онцолж байна.

АНУ-ын жүжигчин, продюсер, клип үйлдвэрлэгч, хөгжимчин Хоакин Рафаэль Финикс (Joaquin Raphael Phoenix) 1974 оны аравдугаар сарын 28-ны өдөр Пуэрто-Рико мужийн Сан Хуан хотод төржээ. Жүжигчин Ривер Финиксийн дүү бөгөөд "Gladiator" киноны Ромын эзэн хаан Комодусын дүрд тоглосон нь түүнд дэлхий даяар цуурайтсан алдар нэр авчирсан. Мөн түүнийг кино сонирхогчид “Cross the line”, “Hotel“ Rwanda ”, “She”, “Master ” зэрэг киноны дүрээр нь андахгүй.

Ихэнх шүүмжлэгчид түүний "карьер"-ийн хамгийн дээд амжилтыг "Master" кинонд бүтээсэн Фредди Квеллийн дүр хэмээн хүлээн зөвшөөрдөг. Энэхүү дүрээрээ Финикс Академийн “Шилдэг жүжигчин”-ий шагналд нэр дэвшиж байв.

Бага нас 

Хоакин Финиксийн ээж Арлен Шарон Данет нь орос-унгар гаралтай. Ээжийнх нь эцэг эх Бронкс хотод суурьшсан, еврей цагаачид байсан бол Хоакины аав, Калифорниа гаралтай Жон Ли Баттомагийн судсаар испани-ирландын цус урсдаг тухай хэвлэлүүдэд тэмдэглэжээ.

Финикс нэгэн ярилцлагадаа төрөлхийн “сэтэрхий” уруултай төрснөө өгүүлжээ. Үнэндээ түүний дээд уруулд сорви бий. Авьяас чадварыг нь биширдэг хүмүүс жүжигчнийг согогоо арилгуулахын тулд удаа дараа гоо сайхны мэс засал хийлгэсэн хэмээн таамагладаг байна.

Арлен, Жон нар "Бурханы хүүхдүүд" секцэд хамрагддаг бөгөөд номлолын ажлаар, “навч, гол, бороо, эрх чөлөөний эрвээхэй, зуны баяр баясгалан” нэртэй таван хүүхдийн хамт хуучин фургоноор Өмнөд Америкаар зугаалжээ. Навч нь одоогийн бидний сайн мэдэх, нэрт жүжигчин Хоакин Финикс бөгөөд тэрбээр дөрвөн настай байхдаа өөртөө ийм нэр өгсөн байна. Хоакиныг 15 настай байхад тэднийх Мексикт амьдарч байгаад, 1978 онд Флоридад ирж суурьшжээ.

Гэр бүлээрээ цагаан хоолтон болох амлалт өгцгөөж, ээж Арлен нь NBC телевизийн сувгийн дамжуулалтын албаны нарийн бичгийн даргаар ажилд орсон байна. Тухайн үед Хоакин, Ривер нарын жүжиглэх чадвар тодорчээ.

Хүнд цохилт ба эргэн ирэлт

Хоакин Финикс 1982 онд найман настайдаа дэлгэцнээ анх дүр бүтээсэн байна. Тэрбээр ахтайгаа хамт "Seven brides for seven brothers" цуврал кинонд дүр бүтээжээ. Түүнээс хойш гурван жилийн дараа залуу жүжигчин "Kids Don’t Talk" кино болон "Alfred Hitchcock Presents" цувралд дахин дүр бүтээсэн байна. Ийнхүү Хоакин кино урлагтай амьдралаа холбожээ.

Залуу жүжигчний карьер хурдтай өссөн гэж хэлэх боломжгүй. 1987 онд кино шүүмжлэгчид "Russians" кинонд 13 настай жаалхүү тоглож, далайчны дүрийг чадварлаг бүтээснийг магтжээ. Удалгүй аз тохиож, "Parents" төслийн хүрээнд Хоакин Холливудын од Кину Ривзтэй хамт кино зураг авахуулсан нь том амжилт болсон байна.

1993 онд Финиксийг 19 настай, Риверийг 23 настай байхад золгүй явдал тохиожээ. Ах дүү хоёр Лос Анжелесийн нэгэн клубт зочилж, Ривер хар тамхи хэрэглэн, тунгаа хэтрүүлсний улмаас амиа алдсан аж.

Ахыгаа аврахын тулд 911 рүү залгасан Хоакины дуудлагын бичлэг сэтгүүлчдийн гарт оржээ. Тухайн үед Финикс, Ривер нар олны танил жүжигчид болсон байсан тул шуугиан дэгдэж, хэвлэлийн “бай” болсон байна. Ахынх нь үхэл Хоакины хувьд аймшигтай хүнд цохилт болж, тэрбээр жүжиглэхээ больж, гунигт автжээ. Эцэг эхийнх нь хувьд ч энэхүү эмгэнэлт явдлыг даван туулахад маш бэрхшээлтэй байсан бөгөөд хоёр тийш болох шалтгаан болсон байна. Аавтайгаа хамт Мексикээр аялахаар явсан үе Хоакины амьдралын хамгийн хэцүү цаг үе байжээ.

Финикс 1995 онд "Die in the name" кинонд аутизмтай өвчтөн Жимми Эммитийн дүрд тоглосноор дэлгэцэндээ эргэж чадсан байна. Тэрбээр тус кинонд Николь Кидман, Мэтт Диллон нарын хамт тоглосон бөгөөд энэ бүтээл нь өөрийгөө дахин олоход нь тусалжээ.

2000 он жүжигчний хувьд үнэхээр гайхалтай жил байсан аж. Хоакин “Gladiator” кинонд дарангуйлагч, Ромын эзэн хаан Комодусын дүрд тоглов. Энэ дүрээрээ тэрбээр “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг дүрийн номинацид нэр дэвшжээ.

“Zero” кинонд тоглосон үе жүжигчний карьерын тод үе гэж хэлж болно. Хоакин “Gladiator”-оос гадна олон олон кино төсөлд оролцон тоглосон бөгөөд хамгийн тод сэтгэгдэл төрүүлсэн нь "Badges", "Mysterious Forests", "Hotel Rwanda", "Team 49: Fireplace" киноны дүрүүд юм. Энэ үед тэрбээр бага насны шүтээн жүжигчин Жон Траволтатай уулзжээ.

Хоакин "Feather of the Marquise de Sade" кинонд тахилч Аббот ду Кольмиерын дүрд тоглосон нь үзэгчдэд ихэд таалагдсан бөгөөд түүний бас нэг тод дүр юм.

2005 онд тэрбээр "Cross the line" кинонд тоглосон нь Хоакин Финиксийн нэр хүндийг улам өндөрт өргөж, үүгээрээ анхны "Алтан бөмбөрцөг"-ийн шагнал хүртжээ. Тэрбээр энэ кинонд алдарт Риз Виттерспунтай хамтран тоглосон байна.

Дараа нь "Lovers" ба “I’m still here” кинонд тоглосноор Хоакин Финикс Холливудын шилдэг жүжигчин болохоо баталжээ. Нэмж дурдахад, уран бүтээлч олон талын авьяас чадвараа харуулсан бие даасан хөгжмийн цомог гаргасан байна.

Хоакин Финикс 2012 онд ахынхаа гаргасан амжилтыг давтаж, Пол Томас Андерсоны “Master”-т дүр бүтээн Венецийн наадмын шагнал хүртжээ. Тэрбээр 2013 онд нээлтээ хийсэн "She" гайхалтай драмд зохиолч Теодорын дүрийг бүтээв.

Багаасаа веган хоолны дэглэм баримталсан тэрбээр боломж гаруут амьтдыг хамгаалах арга хэмжээнд оролцохыг хичээдэг байна. Хокаин Финикс "In Defense of Animals", "People for the Ethical Treatment of Animals" байгууллагуудын идэвхтэн гишүүдийн нэг аж.

2003 онд Финикс амьтан, хүрээлэн буй орчинд ёс зүйтэй хандах шаардлагатай тухай өгүүлсэн "Earthlings" баримтат кинонд тогложээ. Хоакин энэ киногоо өөрийн карьерын хамгийн чухал бүтээл гэж үздэг. Энэ кинонд тоглосон нь түүнд Сан Диегогийн кино наадмын хүмүүнлэгийн шагналыг авчирчээ.

Хувийн амьдрал

Жүжигчин Холливудын сонирхол татахуйц жүжигчдийн нэг хэвээр байна. Нэгэн цагт тэрбээр Aкация хэмээх охинтой болзон, урт удаан хугацаанд амрагласан ч бүсгүй түүний эхнэр болоогүй аж. Дараа нь Лив Тайлертай болзох болжээ. Хоёр од 1997 онд "Inventing Abbots" кино зураг авалтын үеэр танилцсан бөгөөд энэ харилцаа гурван жил үргэлжилсний эцэст хос салахаар шийдэн, найзууд хэвээр үлдсэн байна. Хамгийн сүүлд Топаз хэмээх нэртэй загвар өмсөгчтэй учир ургуулжээ.

Өдгөө Холливудын алдарт од Хоакин Финикс Нью-Йоркийн төв хэсэгт байрлах тэнгэр баганадсан барилгад төрсөн эгч Саммер болон дүү Бен Аффлек Кейситэйгээ хөрш амьдардаг аж. Чөлөөт цагаараа Финикс зураг зурах дуртай бөгөөд 1972 оны шар өнгийн “Pontiac” машин унадаг байна.

Joker”-ийн төлөө 30 кг жин хасжээ

Хоакин Финикс үргэлжлүүлэн олон кинонд дүр бүтээсээр байгаа бөгөөд “Mary Magdalene” киноны зураг авалт нь дуусчээ. 2017 онд “You Have Never Been Here” киног Каннын кино наадамд толилуулж байсан бөгөөд Финиксийн хувьд Нина (Екатерина Самсонова) охинд тусалдаг цорын ганц хүн болох Жо баатрын дүрд тоглосон байна. Өөр нэг дүр нь “Sundance” кино наадамд толилуулсан “Don’t worry, he won’t go far on foot” гэсэн эмгэнэлт инээдмийн киноны Жон Каллаханы дүр юм.

Найруулагч Тодд Филлипсийн бүтээл, үзэгчдэд хүлээлт үүсгээд буй, түүний тоглосон “Joker” кино ирэх аравдугаар сард дэлгэцнээ гарах бөгөөд нээлтээ хийхээсээ өмнө шуугиан тарьсан түүхтэй. Хоакин Финикс энэ дүрд тоглохын тулд 30 кг жин хассан байна. Тэрбээр "Би үргэлж энэ дүрд тоглохыг хүсдэг байлаа. Тийм учраас би бүх чадлаараа хичээж ажиллах болно" гэж мэдэгджээ.

“Joker” одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 онд нээлтээ хийсэн "Watchmen" киноноос хойших DC Comics-ийн анхны R үнэлгээтэй кино болжээ. Энэхүү кинонд жүжигчин Роберт де Ниро, Зази Битц зэрэг алдартай жүжигчид тоглосон байна. Жокерын мөн л гунигт түүхийг өгүүлэх тус киноны трейлер Nat King Cole-ийн “Smile” нэртэй гунигтай трек дуун дээр үргэлжилдэг.

Эх сурвалж: PEOPLE, BIOGRAPHY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж