Хар шуурганд 14 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.08.11-нд нийтлэгдсэн

Хар шуурганд 14 хүн амиа алджээ

 

"Соуделор" гэж нэрлэгдсэн  хар шуурга Хятадын Чежян мужид 14 хүний аминд хүрчээ. Ням гаригт уг шуурга Хятадаар орж ирсэн юм. Вэньжоу хот хамгаас ихээр гамшигт нэрвэгдсэн бөгөөд тэнд 12 хүн амиа алджээ. Хөрш Лишуи хотод хоёр хүн шуурганд өртсөн байна. Одоогоор  дөрвөн хүн сураггүй болоод байгаа аж.  Их хэмжээний газрын нуранги үүссэнээс  гадна зарим нутагт 120 жилийн ажиглалтад байгаагүй  их хэмжээний тундас унажээ.

 

Далайн хар шуурга 1,5 сая хүнийг нэрвэж, 188 мянган хүн  гэр орноо орхин аюулгүй газарт нүүжээ. Нийт 223 байшин,  272 зам  эвдэрч, 43 гаруй мянган га тариалан усанд автсан байна. Гамшгийн хохирол 644 сая ам.доллар болжээ.Эрх баригчид шуурга дайраад өнгөрсөн нутаг руу 50 мянга орчим аврагчдыг илгээсэн байна. Тэд орон нутгийн хүмүүст тусалж байна.

 

"Соуделор" хар шуурга бямба гаригт дэгдэж, Тайванийг дайрч, Фужянь мужийн эргийг дайрчээ. Гамшгийн үеэр  Тайванийн зургаан хүн амиа алджээ. Мөн 102 хүн гэмтэл авчээ. "Соуделор"  аажмаар Чэжян, Аньхой, Жянси мужийн зүгт шилжиж байна. Аньхой  мужид 10 мянган хүнийг нүүлгэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж