“Үнэг агналтын тэмцээн” амжилттай явагдаж өндөрлөлөө | News.MN

“Үнэг агналтын тэмцээн” амжилттай явагдаж өндөрлөлөө

“Үнэг агналтын тэмцээн” амжилттай явагдаж өндөрлөлөө

“Үнэг агналтын тэмцээн” амжилттай явагдаж өндөрлөлөө

Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аварга тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.

Монгол улсад Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын тэмцээн нь 1970-аад оны эхэнд үүсэн хөгжиж Улс, хотын аварга шалгаруулах тэмцээнүүдийг явуулахын зэрэгцээ Олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн байна. Өнөөдөр манай олон тамирчид үнэг агналтын тэмцээний төрлөөр Ази тивийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан ба өнгөрсөн жил БНСУ-д зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ш.Одончимэг хувийн дүнгээр W35 ангилалд Монгол улсын анхны Хүрэл медалийг, багийн дүнгээр Ш. Одончимэг, Б. Бадмаараг, Л. Одмаа нар мөн анхны Хүрэл медалийг эх орондоо авчиржээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр Монголын радио спортын холбоо нь Монгол улсад Радио спортыг хөгжүүлэхийн тулд Олон улсад шинээр хөгжиж байгаа Фоксоринг, Спринтийн төрлүүдийг энэ жил анх удаа Улсын аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт оруулан зохион байгуулсан юм.

Фоксоринг, Спринт, Уламжлалт 3.5МГц-ийн төрлүүдэд тамирчид ойд нуусан 5-10 ширхэг бага чадлын нэвтрүүлэгчийг газрын зураг, луужин, хүлээн авагч ашиглан олж барианд орох ёстой бөгөөд 17 шүүгч тэмцээнийг шүүн явууллаа. Фоксорин, Спринт, Уламжлалт 3.5МГц-ийн хувийн, нийлбэр, багийн төрөлд нийт 21 багц медалийн төлөө өрсөлдсөн ба багийн дүнгээр 1-р байр. "Мөрөөдөл", 2-р байрыг  "Радио спорт", 3-р байрыг ЗХ-ний 350-р анги тус тус эзэлсэн болно.

Түүнчлэн жил бүр үнэг агналтын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит болгон явуулах болсон байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГАРЧИГЫГ НЬ УНШААД ГАЙХЛАА ШТ 2019-09-19 202.179.24.58

ГАРЧИГЫГ НЬ УНШААД ГАЙХЛАА ШТ. ГӨНӨӨ ГЯТДУУД ЧИНЬ ҮНЭГНИЙ АНГАА ТЭМЦЭЭН БОЛГОЧИХОО ЮҮ ГЭЖ БОДЛОО … ККК

Avatar

Зочин 2019-09-19 202.55.188.39

ene temsteend dan emegteichuud ordog yumuu erchuud baihgui eee , erchuud yum yumnaas hasagdaad bn shuu bodoltsoj uzeeerei , hunii erh gej dan emsiin davuu baidalin tuhai bish shuu

Avatar

иргэн 2019-09-19 202.70.44.146

гэгээлэг мэдээ байна. амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж